Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг 6 жилээр сонгохыг дэмжлээ
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байгаа юм.

Хуулийн төслийн  3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалтааар санал хураалт явуулахаар боллоо. Үдээс өмнөх хуралдаанаар уг саналаар гишүүд үг хэлсэн байлаа. Санал хураалтад М.Оюунчимэг нарын гаргасан дээрх саналыг гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санаачлагч М.Оюунчимэг гишүүн дахин санал хураалт явуулах санал гаргалаа.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Ерөнхийлөгчийг 50 нас хүргэж сонгодог болох хэрэгтэй. Энэ их чухал заалт. Ерөнхийлөгч хоёр, гурав сонгогдохоороо популист болж хувирч байна. Би 55 нас гэдгийг уг нь дэмжиж байсан. Тиймээс өмнөх санал хураалтыг хүчингүй болгоно уу" гэлээ. 

Ингээд санал хураалтыг хүчингүй болгох санал хураалтыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцож дахин санал хураахад 64 гишүүн оролцсоноос 59 нь буюу 92.2 хувиар  “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”  гэж өөрчлөн найруулах саналыг дэмжлээ.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-09-05 12:20:18
    50nas 6 jil bolj bna ok
    103.57.94.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-09-05 08:59:50
    4 jil bh ni zuitei 6zil gehleer mng hun azlaa hiihgui
    83.23.240.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Лорд 2019-09-05 03:30:08
    Ерөнхийлөгч 6 жилээ?За больдоо!!!Битгий ингэж дэмийрээчээ.Дөнгөж төрсөн хүүхэд 4 нас хүртлээ хэлд орсон хөлд орсон хэрэндээ л юм сурсан ойлгодог болсон байдаг.
    103.229.122.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-05 00:59:31
    Хүүк, Женко 2-ын дайныг эхлүүллээ.
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2019-09-04 13:56:48
    5 үеэрээ эрлийз хурлийз биш байх хэрэгтэй
    202.21.109.69
    Мэдэгдсэн Хариулах
  • ergthd 2019-09-04 13:01:39
    battulga oorsdoos ni ilvv ajilaad irheer chichirseer baigaa ingej baigaa biz .buzariin hulgaich nar
    106.249.234.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-04 12:22:14
    Зөвхөн 1 удаа гэдэг нь буруу. 2 с дээшгүй удаа гэвэл зүгээр бмаар. Хөгжсөн орнууд АНУ, ОХУ, БНХАУ, Казахтаныг хар
    103.57.94.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Ttttt 2019-09-04 09:45:36
    35 nas zöv
    95.90.183.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2019-09-04 09:38:12
    Хүүк ерөнхийлөгч болох хорроо хийжээ
    66.181.179.56
    Мэдэгдсэн Хариулах