“Надтай үлдээч” жүжгийг энэ сарын 6-нд нээнэ
Улсын драмын эрдмийн театр/УДЭТ/-ын уран бүтээлчид О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” зохиолыг  ерөнхий найруулагч, СТА  А.Чингүн жүжиг болгон тайзнаа амилуулж, тус жүжгийн гол дүрд  СТА Б.Шинэбаяр, залуу жүжигчин Д.Асардарь нар тогложээ. Жүжиг энэ сарын 6-нд үзэгчдийн хүртээл болох  "Надтай үлдээч" жүжгийн  талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Жүжгийн ерөнхий найруулагч А.Чингүн “Өнөөдөр эрх ашгаар, ээж аавынхаа зөвлөснөөр жилдээ 18 мянган гэр бүл салж байна. Өнгөцхөн сэтгэл хөдлөлөөр биш өөрийнхөө дотоод мэдрэмжээр хайр хэмээх нандин зүйлийг олж аваад насан туршдаа хамтдаа амьдрах тэр хүнээ олж сонгоосой гэсэн санааг илэрхийлнэ. “Ромео Жульетта” үхэшгүй мөнхийн хайрын тухай өгүүлдэг. Тэгвэл энэ жүжиг өнөөдрийн цаг хугацааг харуулна. Зүрх, сэтгэл, өөрийн мэдрэмжээ сонсоод надтай хамт үүрд үлдээч гэсэн үгийг залууст хаяглана” хэмээв.


 
"Надтай үлдээч" жүжгээр дамжуулан орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлэх аж.  Жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10.000, 15.000, 20.000, 25.000 төгрөгөөр УДЭТ-ын билетын касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
 
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.