Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 18-27-ы хооронд Тайланд улсын Паттая хотноо болно.
Уг ДАШТ-д эх орноо төлөөлж үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлага дор М.Анхцэцэг тэргүүтэй 7 тамирчин Тайландыг зорих гэж байна.
ДАШТ-ий өмнөхөн манай залуу тамирчид Япон улсын Ибараки мужийн Намегата хотноо хамтарсан бэлтгэл хийжээ.
Тайланд улсад Хүндийн өргөлтийн олон тэмцээн зохиогддог ба өнгөрсөн жил Бангкок хотноо Г.Ануужин , Э.Билэгсайхан нар дэлхийн цомын Хошой аварга болсон билээ.
Энэ жилийн ДАШТ-ий хувьд манай тамирчид бэлтгэл сургуулалтынхаа үр дүнг дүгнэж, ирэх жилийн Токиогийн олимпод олон эрх авахын төлөө авьяас чадвар, хүч чадал бүхнээ зориулан өрсөлдөнө.
О.Гэрэл
Оллоо.mn