“Хүүхэд хулгайлсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна
Хичээлийн шинэ жил эхэлсэн эл өдрүүдэд цахим сүлжээнд үнэн худлаа нь мэдэгдэхгүй ташаа мэдээлэл цацагдсаар байна.

Өчигдөр гэхэд “10 р хороолол 6 р хорооны 19-р байрны тоглоомын талбайд тоглож байсан хоёр настай хүүхдийг хулгайлан амыг нь скочдоод шуудайнд хийгээд үүрээд явжээ. Хүүхэд хулгайлагдсан байна.

“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 6а ангийн сурагч Тэмүүлэн гурван найзынхаа хамт хүүхэд хулгайлсэн хүнийг хүнд зааж хэлж бяцхан хүүхдийг суллуулжээ.

Амыг нь скодчихсон хүүхэд зөндөө уйлсан байжээ. Цагдаа дуудаж баривчлуулсан болно. Хүүхдийн хулгай бодитойгоор байна шүү. Эцэг эхчүүдэд хүүхдээ сайн харж хамгаалж байгаарай” гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тархаж, нийгмийг айдаст автуулаад байна.

Тэгвэл ийм хэрэг гарсан уу, цагдаагийн байгууллагад ийм дуудлага ирсэн эсэхийг ЦЕГ-аас тодруулахад “Хоногийн дуудлаганд ийм мэдээлэл ирээгүй. Ташаа мэдээлэл” гэсэн хариултыг өгөв.

О.Гэрэл 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.