Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дийлэнхийг нийгмийн халамжид хамрагдах тухай асуудал эзэлж байна
Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2019 оны эхний хагас жилд нийт 395,459 иргэн хандаж, санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргасан байна.

Үүнээс 97,6 хувьд нь буюу 386,004 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн бол 1696 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дийлэнхийг нийгмийн халамжид хамрагдах тухай, гэр бүлийн амжиргааны түвшинээ тодорхойлуулах, хүүхдийн мөнгөн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудал эзэлж байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.