Чуулганы ирц хангалтгүй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой  саналын томьёоллоор санал хураалтаар үргэлжилнэ гэдгийг санууллаа.

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөх асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, санал хураалгүйгээр хуралдааныг хаасан.  Иймээс өнөөдрийн хуралдааны эхэнд дээрх асуудлаар санал хураалт явуулахаар болсон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “энэ заалт дээр өнгөрсөн баасан гарагт гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Санал хураалтын хойшлуулах горимын санал гаргаж байна” гэлээ.  Д.Тогтохсүрэн гишүүний гаргасан горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Үүний дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Засгийн газрын хуралдаан болж байгаа учраас гишүүдийн ирц дутуу байна. Иймээс дараагийн асуудлаараа асуулт асуугаад саналаа хэлээд явж байя. Энэ асуудлыг түр хойшлуулъя” гэсэн горимын санал гаргав.

Дээрх асуудлаар гишүүд ямар нэг шийдэлд хүрсэнгүй.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.