Хоёр улсын ерөнхийлөгч уулзаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путиныг 13:05 цагт Төв талбайд хүлээн авсан билээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийж байна. Уулзалт 45 минут үргэлжилнэ.

Үүний дараа албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын хүрээнд яригдсан асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийх аж. Айлчлалын хүрээнд 11 баримт бичигт гарын үсэг зурна.

Түүнчлэн В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар Их тэнгэр цогцолборт Халх голын ялалтын 80 жилийн ойн зоог барина.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine