Монголбанк он гарснаас хойш 9.6 тонн алт худалдан авлаа

Монголбанк 2019 оны эхний 8 сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны 8 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 53.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.8 тн үнэт металл худалдан авч байснаас 745.7 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 8 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,129.80 төгрөг байлаа.

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг)

 

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

 

График 3. 2019 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүрэвжав 2019-09-03 08:00:36
    Алт тушаалт чинь тавны нэгээр багассан байна. Нэлээн их бууралт гэж үзнэ шүү дээ. Эртхэн алдаагаа засаж алт авах үнээ оноо өмнөх шигээ болгосон нь дээргүй юу.
  •  2019-09-03 05:50:56
    хөөх хичнээн бэлчээр , газрыг там болгож хордуулсан бол доо.