Цагдаагийн бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдалд ажиллаж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр оройн 23.50 цагийн үед Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан билээ.

Түүнийг ирэх үеэр Цагдаагийн Ерөнхий газар олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт авсан байна.

Аль улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албаныхан айлчлал хийж ирсэн ч тухайн зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдалд ажилладаг.

Айлчлалын өмнөх өдрүүдэд цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ амралтгүй төлөвлөлтийн дагуу хамгаалалт авчээ.
 
Ингэхдээ Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Дүүргүүд дэх цагдаагийн газрууд, Цагдаагийн ерөнхий газрын харьяа албан нэгжүүд хамгаалалтанд бэлэн байдалд 24.00 цаг үүрэг гүйцэтгэж байгаа аж.
 
Мөн Тээврийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн зочид төлөөлөгчдийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийн ажиллаж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.