ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг өнөөдөр хэсэгчилж хаахаар болсон талаар мэдээлсэн билээ.
Тодруулбал, Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчины гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчилж бүрэн хаана.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн авторадио 96.3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүлээн авч бусад замыг сонгон аль болох хувийн унаагаар бус нийтийн тээврээр хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөж байна.
О.Гэрэл
Оллоо.mn