Парис хотын нэрэмжит гудамжтай болох саналыг НИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн зургадугаар сард Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзах үеэр НИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар зөвшөөрөл хүссэн тухай талууд хэлэлцсэн билээ. Парис хотын Захирагч энэхүү саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Францын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон талаар Элчин сайд Филипп Мэрлин хотын Захирагчид уламжилсан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Сэлбэ голын баруун талаар Нарны зам хүртэлх 1235 метр урттай гудамжийг Парис хотын нэрэмжит гудамж болгох саналаа Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа.

 Нийслэлийн Засаг дарга 2017 онд Франц улсын нийслэл Парис хотноо айлчлах үеэр хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд энэ асуудлаар санал солилцсоны дагуу өнгөрсөн долдугаар сард Францын Элчин сайдын яам, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох судалгааг хийсний үр дүнд дээрх байршлыг сонгожээ. Ирэх онд Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болох бөгөөд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг саналыг дэмжвэл Улаанбаатарт Парис хотын нэрэмжит гудамж байгуулагдах нь.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дөг 2019-09-02 16:36:21
    францууд мөнгө өгөхгүй өөрснөө ядуу шдээ бөөн арабууд
  • иргэн 2019-09-02 12:11:29
    францууд завхай шуу янхны газар л олныг барих байхдаа
  • 1 2019-09-02 12:09:41
    Барууны олон улс орноор явж үзлээ. Гудамжны нэр голдуу өөрийн алдартнууд, ургамал цэцэг, уул усны нэртэй л байх юм билээ.
  • я 2019-09-02 11:00:09
    Нэг аймгийн нэрэмжит гудамжгүй байж юун Парис марис вэ