Маргааш түр хугацаагаар сөрөг хөдөлгөөнийг хаана гэв
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путин энэ сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалт хийх талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Айлчлалтай холбоотойгоор цахим орчинд  буруу ташаа мэдээллүүд цацагдаж байна. Өчигдөр орой гэхэд хоёр өдөр замыг бүхэлд нь хаана гэсэн мэдээлэл тархаж, үүнд иргэд их бухимдсан. Өнөөдөр ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Өндөр хэмжээний зочид төлөөлөгчид өнөө орой ирэх үед түр хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Өнөөдөр орой "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас Шангри-Ла зочид буудал хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. Харин хэдэн цагаас хэдэн цагийн хооронд зам хаах тодорхой мэдээллийг өгөх боломжгүй” гэлээ.

Харин маргааш Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хэсгийг тус тус хэсэгчлэн хаах аж.
 
О.Гэрэл
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.