Энэ сарын 15-нд “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулна

“Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал  хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан Ажлын хэсгийн хурал боллоо.

Тус ажлын хэсгийн хуралдаанд Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын албан тушаалтнууд оролцсон бөгөөд “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-өөр зохион байгуулах үйл ажиллагаануудыг хэлэлцлээ.

Энэхүү “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” арга хэмжээг “Цэвэр агаартай хот”, “Авто машингүй өдөр”, “Их цэвэрлэгээний 90 минут” гэсэн 3 ажлын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-өөр автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, орон байраа дулаалах, эрчим хүч хэмнэх зөв дадал, сайжруулсан хатуу түлшийг иргэд, олон нийтэд хэрэглэхийг уриалж, сурталчлан таниулах чиглэл бүрээр ажиллахыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхжаргал үүрэг болголоо гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • санамж 2019-09-02 09:13:34
    дугуй унасан тэнэгүүдээ журамлахгүй бол дайрч унагачих гээд хэцүү юм байна лээ шүү, автомашингүй өдрөөр
    103.229.176.130
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-09-02 07:44:27
    баллонтой үйлдвэрийн 98% хүчилтөрөгчийг гудламжиндаа хэдэн зуугаар нь сац. тэгвээс цэьэр агаартай хэдэн минут болно
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Заййл 2019-09-02 04:06:42
    Хэнд хэрэгтэй юм.... Өөр тээврийн хэрэгсэл байгаа ч юм шиг
    202.55.191.194
    Мэдэгдсэн Хариулах
  • gaihaltai sanal 2019-09-02 03:50:20
    dugaar hyazgaarlana. tvgjrel vvsgene, odoo bvvr tsever agaar ch geh shig. dongosohiimaa
    122.201.28.8
    Мэдэгдсэн Хариулах