Хэрлэн суманд галзуу өвчин гарчээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р багийн нутаг Тахилгат тосгонд малчин Б-ийн гэрт муур галзуурсан болох нь аймгийн мал эмнэлгийн газрын лабораториор тогтоогдсон байна.

Галзуугийн өвчлөл гарсантай холбогдуулан Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлагч Э.Батчимэг, биологич Ц.Ууганбаяр, ариутгагч Д.Пүрэвдагва нарын бүрэлдэхүүнтэй баг  малчин Б-ийн гэрт 40м2 талбайд халдваргүйтгэл хийжээ.

Голомтын бүсэд орших 3 өрхийн 13 иргэнд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, санамж хуудас тараав. Мөн тус тосгоны ЭМТ, онцгой комиссын ажилтнуудад галзуу өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, заавар зөвлөгөө өгч ажиллажээ.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/197 дугаар захирамжийн дагуу тухайн бүс нутагт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-09-02 07:47:44
    бузар допингийн хэрүүлээр болжээ.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах