БСШУСЯ-ны урьдчилж тооцоогүй бодлогын золиос буюу шинэ оюутнууд
Хичээлийн шинэ жил нээлтээ хийлээ. Жил бүрийн өдийд нийслэлд сургууль цэцэрлэгийн хүртээмж тулгамдсан асуудал болсоор ирсэн. Энэ хичээлийн жилд ч мөн гэртээ цоожлогдон үлдсэн, анги дүүргэлт хэтэрсэн гэх мэт асуудлууд шийдэгдсэнгүй.  

Харин их дээд сургуулиудын хувьд байдал эсрэгээрээ. Энэ хичээлийн жилийн хувьд их дээд сургуулиуд элсэгч багатай жил тохиож байна. Тодруулбал, өнгөрсөн хавар 14 мянган хүүхэд 12 дугаар ангиа төгссөн. Иймээс их дээд сургуулиудад шинэ элсэгчид “ховрын бараа” болж байгаа аж. Хувийн гэлтгүй улсын сургуулиуд ч нэмэлт элсэлт авч буйгаа боломжтой бүх сувгаар цацаж байна.   Улсын томоохон, төрийн өмчит МУИС, ШУТИС, ХААИС-иудийн элсэлт энэ жил 50 хувиар буурсан гэж байгаа.

Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 94 их, дээд сургууль, коллеж байдаг. Өнгөрсөн жил л гэхэд  36 мянган хүүхэд коллеж, их дээд сургуульд элсэн орж байв. Харин энэ жил 10 мянган хүүхэд коллеж, их дээд сургуульд элсчээ. Иймээс их дээд сургуулиудын хувьд шинэ элсэгчдийн  эрэлд гарчээ. Хэдийгээр нэмэлт элсэлт зарласан ч шинээр элсэх хүүхдүүд ховор байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Нэгэнт элсэгчид цөөхөн учир их дээд сургуулиуд төлбөрөө нэмэхээс аргагүй болсон тухай мэдэгдэж эхэлжээ. Нэг үгээр тэд алдагдлаа нөхөхийн тулд төлбөрөө нэмж эхэлсэн байна.

Угаас жилээс жилд сургалтын төлбөрөө нэмж ирсэн их дээд сургуулиудын хувьд энэ жил цөөхөн элсэгчтэй гэдэг шалтгаанаар сургалтын төлбөрөө 10 хүртэлх хувиар нэмсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Элсэгчдийн тоо гурав дахин буурчхаар сургуулиудад хүндрэл үүсэх магадлал өндөр байдаг. Сургуулиуд дандаа л сургалтын төлбөр дээрээ суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр элсэгч багатай сургуулиудад тодорхой хэмжээний сорилтууд тулгарч байгаа” хэмээн мэдэгдсэн. Нэг үгээр салбарын сайд төлбөрийн нэмэгдэлтэй эвлэрсэн гэсэн үг.

Уг нь бол салбар яам судалгаа тооцоотой ажилласан бол цөөхөн элсэгчтэй жилийн циклийг мэдэрч, үүнтэй холбоотой зохицуулалтыг хийж болох байв. Гэвч салбар яам цөөхөн элсэгчтэй учир төлбөр нэмэгдэхээс өөр аргагүй мэтээр тайлбар өгөөд сууж байдаг.

Үр дүнд шинээр элсэгчдийн хувьд төлбөрийн нэмэгдэл ачаа болж байна. Учир нь цөөхөн төгсөлттэй жилд их дээд сургуульд элссэн учраас өндөр төлбөр төлөх ёстой. Нэг үгээр БСШУСЯ-ны алдаатай бодлогын золиос нь шинэ элсэгчид болж байна.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-09-03 01:42:20
    УИХ-н гишуудийн, шашны гээд энэ дампуу сургуулиудаа цэгцлээч! Терийн сургуулиудаа нэгтгэх, мэргэжлийн давхацлыг арилгах, яам мэргэжлийн болохгуй бол татан буулг...
  • Zochin 2019-09-02 13:33:40
    Ene yamand heden teneg yumnuud nom ene teriin bizness hiiged l suujidag yum shig. Neg tenegleliinh ni ur dagavar il garch bna. Hichneen hort zuils hiiv de
  • Өвгөн 2019-09-02 04:11:59
    Нийгмийн үзэгдлийн шийдлийн талаар хэлэх гэж байгаа бол үндсэн өгөгдлийг өгүүлмээр за за, илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсрэх ...
  • шутис 2019-09-02 02:30:15
    их ДЭЭД СУРГУУЛЬ ХРИУЦН ГАЗАР ГЭЖдхргххссаа эхлээд хрын хаалганы янтгар авгайчууд. өөрсдөө төгссөн эсэх нь мэдэгдэхгүй арын хаалганы юмнууд цуглуулга. сайд нь...
  • зочин 2019-09-02 01:55:20
    Алдаатай бодлого биш ээ ЗӨВ ойлгоо ч
  • Arai ch dendnee Odoo boloo bishuu !!! 2019-09-02 01:32:46
    Зөвхөн оюутнууд ч биш эцэг эхчүүд цаашлаад Улс хохирчихоод байна нөхдөө !!!!
  • Dampuurlaa ZArlaa !!! 2019-09-02 01:29:45
    Yamnii bodlogo aldagdaad darui 28-29 jil bolj b na! Bolowson huchnii bodlogiig iim haihramjgui Huwiin surguuliudiin ugeer yawbal ch udahgui Bolowsrol Dampuurnaa...
  • Zov 2019-09-02 00:53:24
    ih deed surguuliud chanarjij too ni tsoorson ni deer de
  • иргэн 2019-09-02 00:48:04
    монголд арваас илуу их дээд сургууль хэрэггуй енеех л улсын их хурлын гишуудийн хулхи сургуулиудыг хаах нь зев лундээжанцан мэтийн мэдрэл муутай амьтдын гм
  • mnman 2019-09-02 00:40:02
    XULXI DIPLOM OLGODOG SURGUULIUDIIN TOGSGOL IRJ BAINA DAA