Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолт  Хүй долоон худагт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт үргэлжлэв. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаар 57 гишүүн ирснээр хуралдааныг эхлүүлэх заалттай.  Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаагаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн ирцтэй холбоотой маргаантайгаар үргэлжилж байна. Гишүүд хуралдаанд ирж ирцээ бүртгүүлсэн ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг арав хүрэхгүй гишүүн хийж байгаа нь сөрөг хүчний гишүүдийн шүүмжлэлд өртөөд байна. Ийнхүү ирц ирцийн асуудал парламент ээлжит бус чуулганаа үргэлжлүүлэхээр болж байна. Учир нь УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг энэ сарын 30-хүртэл үргэлжлүүлэх захирамж гаргалаа. 
Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явлуудлыг тоймлон хүргэе. 
 
ПУТИН ИРЭХ ДОЛОО ХОНОГТ МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм.
 
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн Халхын голын байлдааны  ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөж байна.

Энэхүү айлчлалтай холбогдуулан Засгийн газраас энэ сарын 3-ыг бүх нийтийн амралтын өдөр болголоо. 

УИХ-ЫН ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

УИХ-ын дарга Г.Занданшатар “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 2019 оны 165 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргалаа.
 
Захирамжийн дагуу ээлжит бус чуулган энэ сарын 30-ыг хүртэл хуралдахаар болж байна. 

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай зэрэг таван асуудлыг хэлэлцэхээр товложээ. 
 
ТҮРҮҮ БӨХӨӨС ДОПИНГИЙН ТӨРЛИЙН ДӨРВӨН БОДИС ИЛЭРСНИЙГ ЗАРЛАВ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Тус хорооны хуралдаанаар хуралдаж, бөхчүүдийн допинг болон бусад асуудалтай холбогдуулан тодорхой тайлбар, шийдвэр гаргав. Тодруулбал, Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрсэн тухай мэдэгдлээ. 

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээр “ Сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлдэг” байна.  Энэ асуудалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Э.Оюунболд аварга захиргааны хэргийн шүүхэд хандлаа. 

П.АНИР 
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-09-01 23:40:40
    енгерсен долоо хоногийн тойм гээд ирэх долоо хоногт болох уйл явдлыг бичих юм естой эргуу мал л гэж панирыг хэлэх байх даа
  • matilda 2019-09-01 08:37:23
    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Та зээл хэрэгтэй юу? Хэрэв тийм бол бидэнтэй холбоо бариарай и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913