Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе
20019-2020 оны хичээлийн шинэ жил өнөөдөр орон даяар нээлтээ хийж байна. Өнөөдөр бол хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг есдүгээр сарын 1.

2019-2020 хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 644 мянга 140 сурагч суралцах тооцоолол гарчээ. 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан настай  38 мянга 232 хүүхэд  элсэнэ. Энэ жил нийслэлийн хэмжээнд 34368 зургаан настай хүүхэд сургуульд элсэн орох бол 120 мянга гаруй хүүхэд улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах урьдчилсан тооцоо гарсан байна.

Өнөөдөр дүрэмт хувцсаараа гоёсон бяцхан үрс энэ өдөр баяр хөөртэйгээр сургуулийнхаа зүг яаран байна. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан оюутан, сурагч,  багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт ажилтнууддаа ОЛЛОО.мн сайтын хамт олны зүгээс хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.


Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.