Цохилохоо больсон 366 зүрх

Наймхан сарын өмнө бидний дунд инээж, цалгиж явсан 366 Монгол хүн. Тэд өөр өөр газар төрж, өссөн 366 өөр хүн боловч нэг л замаар бурханы оронд одсон юм. Тэднийг үхэлрүү авч явсан зүйл бол ХУРД. Хол замд явахдаа хариуцлагатай, анхааралтай байсан бол тэд өнөөдөр бидний дунд байх байсан...

Магадгүй таны хайртай хүн авто тээврийн ослоор таныг орхиж яваагүй болохоор та одоо ч хурдтай явдаг байх. 366 хүний 284 нь орон нутагт амь насаа алдана гэдэг Монголчууд орон нутгийн замд хурдны зам дээр явж байгаа мэт хурд хэтрүүлэн явдаг асар хариуцлагагүй үйлдлийн илрэл юм. Үлдсэн 82 нь нийслэл Улаанбаатар хотод амиа алдсан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьдаг ухамсаргүйн илрэл гэж үзэж болно.

Эрдэнэт хүний амь ямар үнэ цэнэтэй билээ дээ. Хэн нэгний хувьд хамгийн хайртай хүн, аав, ээжийн ачлалт хүү, амин охиныг нь харуицлагагүй үйлдлээсээ болж хоромхон зуурт амь насыг нь хөнөөх та чимээгүй алуурчин юм уу? Өчигдөрхөн инээж явсан шүү дээ, өглөөхөн надтай утсаар ярьсан шүү дээ гэх харамсангуй, хайрлангуй гашуудсан тэднийг харахаар өрөвдмөөр...

Орон нутгийн замд явахад ХУРДАА ХАС, ХУРД-ҮХЭЛ, ТАНЫ АМЬДРАЛ ТАНЫ ГАРТ гэх самбарууд байрлуулсныг харсан хэдий ч хурдаа хасдаггүй аминчхан үзэлтэй та хэр удаан амьдрах бол???

Өвөө, эмээгийнхээ өвөр дээр энхрийлүүлж, аав, ээжийнхээ гараас хөтлөн гүйж, ах, эгчтэйгээ эрхлэлдэн тоглох бяцхан 43 зүрх ч бас цохилохоо больсон. Мэдээж хэн нэгний хариуцлагагүй байдал, хууль дүрмээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалсан. Холын замд ирээдүйгээ ярин аз жаргалтайгаар төсөөлөн явсан залуухан хос, төрсөн нутаг ижий, аавдаа очно гэдгээ дуулгасан хижээл насны гэр бүл, хайртай хүмүүсээ хоёр идүүлж, хоосон хонуулахгүй гэж хичээн яваа тээврийн жолооч нар таны хоёрхон секундын хайхрамжгүй байдал, хариуцлагагүй үйлдлээс болоод хайртай хүмүүсээ дахин харахгүй, тэврэхгүй, тэдэнтэй хамт алхахгүй болж байна. Хүсэл тэмүүлэл дүүрэн тэднийг таны нойр, таны уусан согтууруулах ундаа, таны машины эвдрэл, таны хариуцлага үгүй хийх ёсгүй.

Дээр дурдагдсан тоо бол зөвхөн 2019 оны эхний найман сард гарсан харамсалтай тоон мэдээлэл. Та бид хариуцлага, ухамсраа нэмэгдүүлж эгэл жирийн эрдэнэт хүний амь насыг хайрлан хамгаалах нь хамгийн чухал юм. Үхэл биднээс зугтахгүй ч үхэлрүүгээ яарахыг хэн ч хүсэхгүй. Хайртай бүхэнтэйгээ хамт аз жаргалтай байхын тулд хүн бүр хариуцлагатай, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

Харамсалтай гэхэд дэндүү харамсалтай, хайран 366 хүний амь нас.


Замын хөдөлгөөнд соёлтой оролцъё.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • matilda 2019-09-01 08:41:49
    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Та зээл хэрэгтэй юу? Хэрэв тийм бол бидэнтэй холбоо бариарай и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
    156.0.212.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-31 15:40:32
    Ямар аймар юм бэ? цөөхөн монголчууд минь хайхрамжгүй бас би л болж байвал бусад нь яахав гэж байхаа больцгооё!!!! Бид чинь нэг нэгнээ хайрлаж хамгаалж байж л .....
    103.229.122.170
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-08-31 15:41:02
      Энэ айхтар юм үгүй болно шүү дээ!
      103.229.122.170
      Мэдэгдсэн Хариулах