''Халхын гол-Бид мартахгүй'' хүндэтгэлийн арга хэмжээ болно
БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Монгол – Орос найрамдлын нийгэмлэгээс хамтран Халхын голын байлдааны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэж, Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол, оросын эрэлхэг дайчдын гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах зорилгоор "Халхын гол-Бид мартахгүй" хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолборт болно.
 
“Халхын гол – Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Сансарын нисгэгч Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, Сансрын нисгэгч, хошууч генерал,Ж.Гүррагчаа болон ОХУ – ын сансарын нисгэгч, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, хошууч генерал В.А. Жанибеков нар хүрэлцэн ирнэ.
 
Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор дахь танктай хөшөөний дэргэд дараах арга хэмжээ зохион байгуулагдах юм. Үүнд:
 
16:00 цагт "Халхын гол" Дүрслэх урлаг, гэрэл зургийн үзэсгэлэн,
16:30 цагт Монгол- Оросын сансрын баатруудтай дурсгалын зураг татуулах
17:00 цагт арга хэмжээний нээлт, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын уран бүтээлчдийн тоглолт,
18:30 цагт "Мартах учиргүй 1939 он" шүлэг яруу найргийн өдөрлөг,
20:00 цагт "Зарлаагүй дайны оршил" Монголын уран сайхны кино

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-09-01 04:22:43
    Амарсайхан юм бүхнийг Оюуны ундраагийн цогцолбортоо хийхээ болтмоор юм. Сүхбаатарын, Эрх чөлөөний талбайнууд байна.