МҮИС-ийн удирдлагуудаа нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэнэ гэдэг тоглоом биш
МҮИС нисгэгч бэлтгэх нь гэх мэдээлэл хэдхэн хоногийн өмнө цахим орчинд олны анхаарлыг татлаа. Тодруулбал, МҮИС Нисгэгч, Агаарын тээврийн үйлчилгээ, Нисэх техник механик, Алсын жолоодлоготой нислэг буюу Дронны гэх дөрвөн анги нээжээ. Тэд анхны элсэлтээ сүр дуулиантайгаар авч, үйл ажиллагаагаа эхлэж байгаагаа зарлав. Тэгвэл  МҮИС-ын сургуулийн төгссөн сурагчид иргэний нисэхийн салбарт хүлээн зөвшөөрөгдөж чадах уу гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна.

Иймээс Монгол Улс иргэний нисэхийн салбар боловсон хүчнээ хэрхэн бэлтгэдэг вэ? гэх мэдээллийг хүргэе.
 
ИНЕГ-ийн Нисэхийн сургалтын төв  бий. Энд компаниуд болон бусад алба салбар, хэлтэс, нэгжүүдэд зориулан нисэхийн англи хэл, Нислэгийн удирдагчийн сургалт, нисэхийн аюулгүй байдал зэрэг олон сургалтыг зохион байгуулдагаас гадна зэрэглэл олгохоос бусад төрлийн анхан болон ажлын байрны, сэргээх, шилжих, онцгой тохиолдлын гэх мэт сургалтуудыг явуулдаг. Нэг үгээр нисэхийн сургалтын төв нь нисэхийн салбарт ажилладаг нарийн мэргэжлийн хүмүүсийг байнга давтан сургалтад хамруулж, шинээр улс орнууд ийм техник технологио шинэчилж байгаа болон олон улсын дүрэм журмын өөрчлөлттэй холбоотой мэдээллээр хангаж байдаг гэсэн үг.  
Мөн Нисэхийн сургалтын төв ИКАО /Олон улсын иргэний нисэхийн байгууллага /-ын заасан шаардлагын дагуу хичээлийн программын дагуу сургалт хийж, хөтөлбөрөө боловсруулж, тодорхой шаардлага хангасан багш, боловсон хүчнээ гэрчилгээжүүлж, эсвэл олон улсын багш урьж сургалт явуулдаг байна. Түүнчлэн ИНЕГ иргэний нисэх боловсон хүчнээ бодлогоор дэмжиж ажилладаг байгуулага. Энэ дагуу гадаадад тусгай гэрчилгээжсэн их дээд сургуульд эхний нэг жилдээ элсэн ороод суралцаж байгаа хүүхдүүдийн ирүүлсэн материалыг хэлэлцэж, гэрээ хийж үлдсэн жилүүдийнх нь сургалтын төлбөрийг хариуцан ажилладаг байна.

Харин Монголдоо агаарын хөлгийн инженерийн хувьд ШУТИС-ийн Механик инженерийн анги төгссөн хүүхдүүдээс сонгон авч улмаар олон улсын давтан сургалтад хамруулж боловсон хүчнээ бэлтгэдэг аж. Нэг үгээр Механик инженерийн сургуулийг дэмжиж хамтарч ажилладаг гэсэн үг.


Тэгвэл Иргэний нисэхийн ерөнхий газар өнөөдрийн байдлаар Монголын Үндэсний сургуультай  ямар нэгэн уялдаа холбоо хамтын ажиллагаа байхгүй 


Нэг үгээр нисэхийн салбарт дөрвөн мэргэжлээр элсэлт авч эхэлсэн тус сургууль  салбарынхантай нь ямар нэгэн уялдаа холбоогүй ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр МҮИС-тай ямар нэг хамтын ажиллагаагүй учраас тус сургуульд төгссөн хүүхдүүд Монголдоо хүлээн зөвшөөрөгдөж ИНЕГ-т ажилд орох эсэх нь эргэлзээ дагуулж байна.

Учир нь нисэхийн чиглэлийн мэргэжил эзэмшүүлэх сургууль тусгай гэрчилгээжиж, улмаар Олон улсын иргэний нисэхийн байгууллаг ИКАО-оос баталж өгсөн сургалтын программын дагуу сургалт явуулсан байх ёстой байдаг байна.  Өөрөөр хэлбэл тусгай гэрчилгээжсэн сургуульд сурч төгсөх, дээр нь яг тухайн эзэмшиж байгаа мэргэжлийнхээ дагуу зайлшгүй үзэж судалсан байх ёстой зүйлүүдийг нь харгалзан үзэж ажилд авдаг байна.
 

Мөн Агаарын хөлгийн бүхээгийн ажилтан/онгоцны үйлчлэгч/-д хүртэл хэлний түвшингийн шаардлага тавьдаг. Гэтэл МҮИС төгсөгч хэлний шаардлага хангах уу гэдгээс эхлэн МҮИС-д эргэлзэх олон шалтгаан  байна.


 Нисэхийн салбарын бүх үйл ажиллагаа нарийн дэг журам, стандарт шаарддаг учраас онцгой байгууллагад тооцогдсоор ирсэн. Нисэхийн аюулгүй байдал номер нэг асуудал. Гэтэл мэргэжлийн байгууллагатай нь ямар нэг уялдаа холбоогүйгээр уг салбарыг бизнес болгон харсан МҮИС оюутнуудыг цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр нь тоглоод дэлхийд байтугай Монголд гологдох “мэргэжилтэн” бэлтгэх нь гэх хардлага төрж байгааг хэлэх нь илүүц биз.
 
П.АНИР
Оллоо.мн  
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүх 2019-09-13 01:07:12
    Улсдаа бэлдэж сурах нь зөв. Нисэхийн вант улс яагаад эсэргүүцэл үзүүлж байгаа юм. Улсын зардлаар гадаадад сурдаг хэдэн гэр бүлийн эрх ашиг зөрчигдөөд байгаа юму...
  • G 2019-09-05 04:07:15
    Tiim angi neex zuvshuurul olgoj bgaa gazar ni Bolovsroliin yam sh dee.
  • Zaluu 2019-09-03 01:44:16
    Монгол хүн шинэ ажил хийхээр үзэн яддаг хүн сүгнүүд дуугүй суу
  • Зочин 2019-09-02 14:01:49
    Монголын боловсролоор бизнес хийж байгаа бэлээхэн жишээ бол МҮИС
  • Zochin 2019-09-02 05:51:36
    busad mergejlee chanartai sn beltgej chadahgui bj yu we.
  • В 2019-08-31 09:22:26
    Яагаад болохгүй гэж...
  • Юд 2019-08-31 08:08:05
    За за МАИТ-н онгоцонд суултгүй болох юм б.а л даа
  • зочин  2019-08-31 07:10:25
    архангайнхны хувь нийлүүсэн сургууль, мөнхбат гэж голлох нөхөр бий, сургуулийх нь 15 жил болсон дан архангайн төмөр-очир, гочигоо, ганзориг ирсэн баатарбилэг АР...
  • ИНЕГ ийхэн ихэнх нь хулхи дипломтой. 2019-08-31 03:26:36
    ИНЕГ т чинь Оросоор нэг өгүүлбэр ч хэлж чадахгүй .Орост Нисэхийн сургууль төгссөн дипломтой ажилтанууд нэлээд олон байсан шүү. Оросууд ч бас диплом худалдда...
  • Erdene 2019-08-31 01:40:23
    Mungu l olj baibal uych hamaagui hiideg iim super shunaltangaas hol bai zaluusaa?!!
  • Бат 2019-08-30 22:56:22
    Энэ сургууль Нэрнээсээ авхуулаад л луйварчид монгол үгийн сан дутагдсан биш дээ МҮИС байхдаа яахав ээ залуучууд минь энд бүү ор тэгээд л боллоо
  • ЗОЧИН 2019-08-30 15:10:31
    ЭНЭ СУРГУУЛЬ БАЙШИН БАРЬСАН ХӨРӨНГӨӨ ГАРГАЖ АВАХ ГЭЖ ХҮҮХДҮҮДЭЭР ТОГЛОЖ ЮУ Ч ХИЙХЭЭС СИЙХГҮЙ БОЛЖЭЭ
  • Zochin 2019-08-30 14:03:12
    Яг зөв мөнгө цагийг чинь үрэх гэж бна төгсөөд ямарч ажлын байр бхгүй МҮИС нисгэгч бэлдэж харагдаачИНЕГ н хууль дүрэм бий дүү нар минь унш
  • Ард 2019-08-30 08:57:27
    П.АНИР гэгч ээ, бичхийн тулд бичдэг сэтгүүлч байх уу, 4 дэх засаглалд ийм юмнууд байх гэж, энд чинь сургуулийн ч, мэргэжлийн ч тухай бус цувсан хэдэн үг ха хэ ...
  • zochin 2019-08-30 06:35:34
    залуучуудын өдөр өнжүүлэх байр ш дээ.
    • Zochin 2019-08-30 14:14:27
      Сэтгүүлч та бүхнийг энэ талаар сурвалжлага хэлэлцүүлгэ хийж үнэн мөнийг илчэлхийг уриалж бна энэ бол та бүхний нийгмийн өмнө хийх том буян болно
  • Олигтой болгоныг муулдаг хүн сүрэг 2019-08-30 05:34:29
    Жаргалсайхан гуайн хэлдэгээр юу ч хийж үзээгүй хүнийг муу хэлэхээс өөр чадваргүй хүн нэртэй сүгүүд Монголд хөгжиж байгаа болгоныг муулна..наад МҮИС сайн сургуул...
  • Зочин 2019-08-30 05:20:48
    Мөнгө хүүлэгч нар галзуурч бхйгаагийн шинж Манай их дээд сургууль нэртэй хүнд юм сургадгүй зүгээр л мөнгө хүүлэгч нарт хууртахгүй байвал сайнсан залуусаа
  • Bagsh 2019-08-30 04:26:16
    Zahiral ni Arhangainh, bolovsroliin saidtai nutag neg, hutulburuu batluulah zereg bol asuudalgui geh yaria garsan shuu dee. Suuliin ued Arhangainhan daam garch....
  • Болсон явдал 2019-08-30 03:59:43
    МУИС-ын төгсөх курс Гадаад Худалдааны Мэргэжилтэн гээд дадлагаар ирсэн хүүхэд ямар ч гадаад хэлгүй байсан, би одоо болтол итгэж чадахгүй л байгаа.
  • Ганбаа 2019-08-30 03:47:42
    Эмч ийн анги хүртэл нээгээд энэ хэдэн нийгмийн ухааны сургуулиуд галзуурлаа их засаа, мүистгэх мэт заазуурууд
  • зочин 2019-08-30 02:27:19
    Нисэхийн мэргэжил гэдэг хэн нэгний цээжн- пангаар явдаг зүйл биш тэр дундаа мөнгөний нүхээр хардаг зүйл гэж бүү эндүүр!Нэртэй нь дээр сансарын нисгэгч бэлдээ!кк...
  • Шинэ Монгол 2019-08-30 02:08:05
    Санаа нь зөв. Бид үндэсний боловсон хүчнээ бэлтгэхэд буруу юу бхав, гэхдээ мүис ын арга нь мааш буруу байна.
  • Санал 2019-08-30 01:36:18
    Захирал нь Архангайн хүн гэсэн. Тэгээд л дуртай ангиа нээж байхгүй юу. Чанаргүй боловсон хүчин бэлтгэдэг сургууль. Хүний амь нас, эрүүл мэнд тоглоом биш шүү.
  • зак 2019-08-30 01:29:17
    нарантуулын ирээдүйн худалгагч нар л сурах биз. эрүүл аав ээжтэй хүн лав тийшээ орохгүй. Диплом нь дроны удирдлага гэсэн бишүү
  • Санал 2019-08-30 01:09:05
    ,хэнийг ч ямар ч мэргэжлээр сургадаг газар байна,эмч,хуульч,нисэх зэрэг бол арай байна,хүүхдүүд төгсөөд ажил хийж чадахгүй дээр нь бусдыг хохирооно ,хуурамч дип...
  • sss 2019-08-30 01:01:18
    Хэдэн хүүхдийн амьдралаар тоглоод дуусгалаа.
  •  2019-08-30 00:57:23
    МҮИС чинь хэдэн багш нэмээд дураараа дургиж байгаа сургууль хаавал таарна. дуртай мэргэжлээрээ зөвшөөрөл аваад байхыг бодоход их хахууль өгдөг байх шүү
    • Зочин 2019-08-30 15:24:56
      Авилга хахууль егч яаж боловсролыг завхаруулдаг сонгодог жишээ. Хун алах эмч, нисгэгч бэлтгэх зевшеерел егсен яамныханыг АТГ шалгаач. Асар их юм гаргаа.