ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт Д.Сүхбаатарын талбайд боллоо

Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өнгөрсөн мягмар гаригт  Соёлын төв өргөөнд болсон. Тэгвэл өчигдөр Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд уг тоглолтоо дахин толилууллаа.

А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын найрал хөгжимчид, найрал дуучид Монгол Улс, ОХУ-ын төрийн дууллыг дуулж тоглолтыг эхлүүлэв.

Хүндэтгэлийн тоглолтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нээж үг хэлэхдээ “Монгол орны тусгаар тогтноол Монголын ард түмний амар амгалан, аюулгүй амьдрал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, ялалт байгуулсан Монгол, Оросын эрэлхэг дайчдын гавьяа зүтгэлийг та бид хүндэтгэн дархалж, хойч үедээ бахархан мөхжүүлэх учиртай. Түүхэн ялалтын ойг тэмдэглэх нь ялалт байгуулсан ард түмний бахархалт баяр төдийгүй хүн төрөлхтөн, дэлхийн улс орнууд, хөрш орнууд хамтын ажиллагаандаа хүндэтгэлтэй хандан, харилцан ойлголцож, энх тайван, амар амгаланг бидэнд сануулж байдаг билээ. Халхын голын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх МУ-ын Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ойн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж, тусгаар тогтнолын үнэт зүйлийг иргэд олон нийт, залуу хойч үедээ сурталчилан таниулах олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ үшийн арга хэмжээ билээ. Шилдэг уран бүтээлүүдээрээ Монголын ард түмэнд бэлэг барьж буй нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын уран бүтээлчид, зочид төлөөлөгчид та бүхэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилж, тухлан саатахыг хүсье” хэмээлээ.

Тоглолт "Цэнхэр тал минь", "Дөрвөлсөн морьт цэрэг", "Ариун дайн", "Гургалдай шувуу", "Берлинээс би харьж явна", "Борхон бүсгүй", "Катюша", "Дамнуургатай наймаачид", "Алив эрэг, уушин газар луу довтлоорой", "Питерийн гудамж дагуу" зэрэг цэрэг, дайны сэдэвт шилдэг дуу, бүжгээр үргэлжиллээ.

Тоглолтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкэд дурсгалын зүйл гардуулан өгөв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-08-29 07:54:23
    Оросууд мундаг байлаа, гэвч цэрэгийн сэдэвт монгол дуу, бүжиг бүжиглэсэн бол бүр гоё байх байлаа....тэгсэнгүй.Харин манай төрийн дууллыг сайхан дуулсан шүү...