УИХ-ын чуулган түр завсарлаад үргэлжлүүлэн хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвшилцөл, ойлголцлын хүрээнд шийдэх ёстой. Ард түмний дунд санал асуулга явуулах ёстой гэдгийг тодорхой хэлсээр ирсэн. Санал асуулга явуулах талаар ямар байр суурьтай байна вэ? Байгалийн баялаг нийтийн өмч болсноор ямар үр дүнтэй вэ?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаар Ард нийтээс санал асуулга явуулах асуудал УИХ-аар шийдэгдэнэ. Тийм учраас одоо яригдах боломжгүй байгаа. Байгалийн баялгийн өмч төрийнх байх уу, нийтийнх байх уу гэсэн асуудал маргаан дагуулсан. Ажлын хэсэг дээр "байгалийн баялаг төрийн, нийтийн өмч байх заалт дэмжигдсэн. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой усны нөөц газар төрийн өмч байна. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ. Иргэн баялгийн газрын баялгийн санг мэдэх эрхтэй гэж томъёолж оруулж ирж байгаа.
П.АНИР
Оллоо.мн