Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажил 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлын зөвлөх компани, төслийн удирдагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл зэрэг бүх талынхныг оролцуулан, өргөтгөсөн хурал хийлээ. 

Б.Энх-Амгалан сайд хурлын эхэнд гүйцэтгэгч компаниудын төлөөллүүдээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийн талаарх дүн мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгөн, ажил нь удаашралтай байгаа 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгчдэд тав хоногийн хугацаанд ажлаа эрчимжүүлж, ахиц гаргахгүй бол тендэрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хатуу анхааруулав. Мөн тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Монгол Улсын босоо тэнхлэгийн хамгийн их хөдөлгөөний эрчимтэй, транзит тээврийн гол зам болохыг онцлоод Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээнд ач холбогдол өгч ажиллаж буй олон улсын хэмжээний төсөл хөтөлбөрт хариуцлагагүй хандаж буй 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгч Чайна эстэйт констракшн ХХК-ийн удирдлагуудыг шаардлага биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахаас гадна, торгууль ногдуулна гэдгийг санууллаа. Гүйцэтгэгч талынхан мэдээллээ танилцуулж дууссаны дараа 11 дүгээр сард багтаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ гэдгээ Б.Энх-Амгалан сайдад илтгэв.  

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 1, 3, 5 дугаар багцын гүйцэтгэгч компаниуд хоёр ээлж гарган, 24 цагаар ажиллаж байгаа ч бороо хур ихтэй цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан графикт хугацаанаас 18 хоногийн хоцрогдолтой ажиллаж байна. Салбарын сайдын зүгээс гүйцэтгэгч талынханд ажлаа эрчимжүүлж, чанартай хийж гүйцэтгэж, түр замыг хурдан тавьж дуусгах, үерт эвдэрсэн түр замыг яаралтай засч дуусгах, графикт хугацаандаа ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажиллахыг сануулаад, гүйцэтгэлийн ажилд тулгарч буй зарим хүндрэлтэй асуудлуудыг хууль, журмын дагуу шийдвэрлэж ажиллахыг яамны холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.


Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 27.87 хувьтай, ажлын талбайд 244 ажилтан, 107 машин, техник ажиллаж байна.

Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 18.92 хувьтай, ажлын талбайд нийт 154 ажилтан, 57 машин, техник ажиллаж байна.

Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 32.31 хувьтай, ажлын талбайд нийт 222 ажилтан, 118 машин, техник ажиллаж байна.

Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 16.72 хувьтай, ажлын талбайд нийт 56 ажилтан, 47 машин, техник ажиллаж байна. 

Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 30.58 хувьтай, ажлын талбайд нийт 108 ажилтан, 74 машин, техник ажиллаж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын засвар шинэчлэлтийн ажлын явц 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн нийт дүнгээр 23.74 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bilegsaikhan 2019-08-31 11:29:44
    Huuchin zamiig ni tur zam bolgood, zeregtsuulen shine zamaa tavih uhaan baidaggui yum uu ta nart. Baahan hel medehgui hujaa oruulchaad yun hariutslaga tootsoh...
  • зочин  2019-08-29 04:34:43
    ард түмэн замын ажлыг анхааралтай ажиглаж байгаа шүү сайд аа таны ажил ширнээий ард биш энэ ажлаар дүгнэгдэнэ
  • зочин 2019-08-29 00:19:37
    6 сараас эхэлсэн ажил 23,74 хувьтай байгаа бол үлдсэн 2 сарын хугацаанд хийж дуусгана гэж юу байхав дээ МАНгарууд ард түмнийг тэнэг гэж бодохоо хэзээ болих вэ
  • ???????? 2019-08-28 11:28:58
    Ажил удааширч байгаагийн шалтгааныг гүйц. компаниуд яг юу гэж тайлбарладаг юм бэ? Борооноос өөр шалтгаан бна уу? Санхүүжилт саатсан (хулгайлсан) уу г.м.