Г.Занданшатар: Санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байгаа юм уу
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 13.00 цагт ирц бүрдэж хуралдаж эхэлсэн юм. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлэх ёстой байв. Гэтэл хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх гишүүд нэрсээ өгөх гэсэн боловч техникийн саатал гарч гишүүдийг бухимдуулж, УИХ-ын дарга хэн нэгнээс буруу хайснаас чуулганы хуралдаан завсарлав.  

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэр орохгүй байна. Хариуцлагатай асуудал ярьж байхад техник нь ч бэлэн биш, ер нь юу нь ч бэлэн биш байна” хэмээсэнд  УИХ-ын дарга Г.Занданшатар “Техникийн алба  дандаа ингэж асуудал гаргах юм. байгалийн баялаг ярих гэхээр зориуд санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байгааа юм уу? Зориуд ингэж үймүүлж байна” гэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрх баригч нам ирцээ бүрдүүлж хурлаа цагтаа эхлүүлж байгаарай, зунжин хүлээлээ та нарыг”  гэсэн бол Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Ард түмний нэр барьж худлаа байгалийн баялаг гэж ярьдгаа боль. Дандаа ард түмний нэр барьж хулгай хийдгээ боль та нар. Тэнгэр бурхан хүртэл цаанаас зохицуулаад хэлэлцүүлэхгүй гээд байгаа юм биш үү. Техникийн асуудлаа зохицуулаач ээ” хэмээв. 

 Ийн техникийн саатал гарсан тул техникээ зассаны дараа чуулганыг хуралдуулахаар болов. 

 П.АНИР
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2019-09-02 10:32:29
    Хөгийн юмоо
    103.229.120.214
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-08-30 01:56:38
    хулгайч дээрэмчдийн үүр болсон газар юм чинь хорлол хүртэх нь дамжиггүй ээ. харакири хий хулгайчуудаа
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-08-29 19:25:25
    Hartai avgai shig ug yaraitai turiin tusheed olshirchee.!!!
    206.75.50.138
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-29 08:02:52
    Эрдэнэбат, Эрдэнээ, Энхболд, Пүрэвдорж тэргүүтэй АН-ын дайснууд далдуур хорлон сүйтгэх ажиллагаа явуулчихаад хүн баалж суухгүй шүү...Та нарыг ард түмэн мэднэ......
    112.72.12.4
    Мэдэгдсэн Хариулах
  • good  2019-08-29 05:23:12
    жинхэнэ популист гар байна даа наад их хуралын тамгын газарын даргадаа хариуцлага тооцоочээээ ажилаан мэддэг бол.
    103.229.176.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2019-08-29 02:26:19
    Хэзээ ч урваад хаашаа ч явж мэдэх ярвайсан хар новш Даваасүрэн гэж нэг юм бнаа.Энэ новшийг намаас зайлуулаад ѳгдѳг ч болоосой
    202.131.227.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Х 2019-08-28 23:13:30
    Хөөрхийс
    103.212.118.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-08-28 11:52:53
    еедее хаясан чулуу еерийн толгойн дээр гдг чинь энэ дээ. Хохь чинь
    64.119.22.190
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2019-08-28 10:28:35
    mongol toriin yag dur torx
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-08-28 10:19:20
    Энэ Занданшатар чуулганыхаа ажиллагааны хэвийн байдлыг хангаж чадахгүй байж огцороочээ хар мал
    66.181.191.116
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-28 07:31:19
    та нар энхболдыг огцруулах гэж хуралдааныг яаж саатуулж байлаа одоо ямар бна сайхан бна уу та нар ундсэн хуулийг еерчлеж харагдаач естой зангууны улгэр байлгуй ...
    202.9.43.116
    Мэдэгдсэн Хариулах