Сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл аваагүй автобусыг үйлчилгээнд явуулахгүй

“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд хяналт тавих шалгалтын удирдамж”-ийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд тээвэрлэх автобуснуудын техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан байдалд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Автотээврийн тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай”, “Зөрчлийн тухай” хуулиудын хэрэгжилт, “Замын хөдөлгөөний дүрэм”, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” MNS6440:2014, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 улсын стандартуудын мөрдөлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран шалгаж байна.

              Шалгалтанд 37 сургуулийн 80 дунд багтаамжийн автобус хамрагдсанаас 76 автобус тэнцэж, сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрлийг авсан. Сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл аваагүй автобусыг үйлчилгээнд явуулахгүй, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох бөгөөд энэхүү шалгалт 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх тул шалгалтанд хамрагдаагүй сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шалгалтанд хамрагдахыг анхааруулж байна.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.