Терроризмтой тэмцэх хэлэлцээрийг соёрхон батална

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гаргав.

 Хэлэлцээр нь  есөн зүйлтэй бөгөөд манай хоёр орны нэгдэн орсон терроризмтой тэмцэх тухай Олон улсын гэрээ хэлэлцээрийн зорилго, зарчим, үзэл санаа, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий Ассамблейн баталсан тогтоол шийдвэрийг удирдлага болгосон байна.  Энэ хүрээнд хоёр улсын эрх ашиг хөндөгдсөн, иргэдийн эсрэг үйлдэж болзошгүй аливаа террорист ажиллагаа, терроризмын сэжигтэй этгээд, бүлэглэлийн талаар мэдээлэл солилцох, терроризмоос урьдчилан сэргийлэх террорист гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, шаардлагатай тохиолдолд саатуулах, төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, олон улсын томоохон арга хэмжээ, олон нийтийг хамарсан бусад арга хэмжээний хамгаалалт, аюулгүй байдлыг хангах салбарт хамтран ажиллах, харилцан мэдээ мэдээлэл солилцох тохиролцоонд хүрэх юм.

С.Цэц

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.