Дулаалгын аян нээлттэй өдөрлөг боллоо
Дулааны алдагдалтай орон сууц, дулаалга багатай гэрт амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, гэр орноо дулаалж, дулааны алдагдлыг багасгах зөв дадлыг хэвшүүлэх зорилготой дулаалгын аяны Сүхбаатар дүүргийн өдөрлөг өнөөдөр 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт боллоо.
Энэ үеэр иргэдэд гэр орноо хэрхэн дулаалах, хүйтнийг хэрхэн эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай давах талаар сургалт, зөвлөгөө өгөхөөс гадна бүрэн шаталттай, утаагүй зуух үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагууд, гадна, дотор, дээврийн дулаалга хийдэг байгууллагууд, сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологи /шалны халаалт, нар, салхины эх үүсвэрээр дулаан гаргагч/ -ийг танилцууллаа.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас харж хандах хүнгүй өндөр настан, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 600 айл өрхөд гэрийн хаалганы дулаалга, 200 айл өрхөд гэрийн хаяавчны дулаалгыг тус тус олгосон юм.
Аян 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хороо тус бүр нээлттэй өдөрлөгүүдийг зохион байгуулж иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.