Нотариатын тухай хуульд ямар ямар нэмэлт өөрчлөлт оров
 Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр баталсан.

        Энэхүү хуулиар нотариатын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх шалгуурыг тогтоож, нотариатч нь хуульч болж үүнтэй холбогдуулан хууль зүйн үргэлжилсэн сургалтад жил бүр хамрагдаж, тогтоосон багц цагийг хангаж байх, нотариатын шинэ төрлийн үйлдэл болох “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, хадгалах, бусдад шилжүүлэх” асуудлыг нарийвчилан зохицуулах, нотариатын үйл ажиллагаа эрхлэх нотариатчийн насны дээд хязгаар 70 нас байх, нотариатч мэдээллийн цахим сан бүрдүүлэх, цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах журам, нотариатчийн бүрдүүлсэн баримтыг төрийн болон холбогдох архивт шилжүүлэх, хадгалах журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэгч албан тушаалтан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг хэрэглэх, нотариатчийн ажлын байранд нэг тойргийн хоёрос илүүгүй тооны нотариатчид хуулийн этгээд байгуулахгүйгээр, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болохоор, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч албан тушаалтнуудын гэрчлэх нотариатын үйлдлийг тодорхой хязгаартай болгох, тэдгээрийг сургах, давтан сургах, нотариатч үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгодог болох, энэ талаарх тайлан мэдээг холбогдох байгууллагад гаргаж өгдөг байх зэрэг асуудлыг хуульд шинээр тусгаж, холбогдох заалтуудыг өөрчлөн найруулж хуульчилсан. Тухайлбал:

    

 

    -Нотариатын танхимыг нийтийн эрх зүйн этгээд болгож, Нотариатчдын танхимын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох;

 

        -Нотариатчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг нарийвчлан тусгасан бөгөөд нотариатын тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулж, тусгай зөвшөөрлийг бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай адилтган “зөвшөөрөл” болгож, түүнийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг болгох, түдгэлзүүлсэн хугацаанд сургалтын багц цагийг хангадаг байх, насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болгодог байх;

        -Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилдэг байх;

        -Нотариатчийн хийсэн үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор, зөрчлийг илрүүлснээс хойш 2 жил байх;

    -Хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн болон бусад нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сануулах шийтгэлийг Сахилгын зөвлөл, нотариатын үйл ажиллагаа эрхлэхийг 1 жил хүртэл хугацаагаар түр зогсоох, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэлийг Сахилгын зөвлөлийн саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн оногдуулах зэрэг зохицуулалтыг өөрчлөн найруулж хуульчилсан.

        Мөн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан нотариатчид Нотариатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт хамаарахгүй байх зохицуулалтыг тусгасан.

        Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг мөн баталсан.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-28 06:56:03
    Нотариатын үйл аж-гаа эрхэлж бгаа хэдэн авгай нар аймаар харилцааны соёлгүй гэмт хэрэгтэнтэй харьцаж бгаа юм шиг. Харьцааны наад захын соёл дутмаг
    64.119.26.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Dgg 2019-08-28 06:28:30
    Ene notriT gej tamga daraad l mongo avaad suuj baidag huvalzuud bna aa. Yu batalj baigaagaa unshihchvui. Barag chengees dutah um alga
    202.55.188.91
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2019-08-28 03:47:40
    НОТАРИАТААР ГЭРЧЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААГ ХУУЛИАР ЗАХИЦУУЛЖ БАЙГАА ХОЙНО ТӨР ЗАСГИЙН ТҮШМЭД ЗААВАЛ НОТАРИАТААР БАТЛУУЛАХ ДҮРЭМ ЖУРАМ ГАРГАХ ХЭРЭГҮЙ ДЭЭ,...
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах