Хууль бусаар сурагчийн дүрэмт хувцас хил нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн байцаагчид Монгол улсын иргэн Т нь Замын-Үүдийн хилийн боомтоор энэ сарын 23-ны өдөр Истана маркын автомашинтай хил нэвтрэхдээ 10 нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж явсныг гаалийн шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлжээ.

Цаашид иргэд сурагчийн дүрэмт хувцас худалдан авахдаа дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх бүхий дотоодын үйлдвэрийн шошго, таних тэмдэг зэргийг шалгаж авахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн хууль бусаар оруулж ирж буй сурагчийн дүрэмт хувцасны талаарх мэдээллийг гаалийн байгууллагад ирүүлж хамтран ажиллана уу.

 

Гаалийн ерөнхий газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-08-30 09:21:21
    Oedliin uildveruudiig demjeed baahan zeel ugsun, duremt huvtsasnii heden huviig hangaj chadaj bgaa boldoo
  •  2019-08-28 08:08:09
    тэгвэл энэ үйлдвэрүүд зөвшөөрлийг нь авчхаад л шууд эрээнээс оруулаад байдаг хэрэг үү. зөвшөөрөл авсан бол эрээний монгол үйлдвэрийн хувцас болох нь ээ.
  • Communist mongolia 2019-08-28 03:10:47
    zaa bolidoo huuli busaarch gehshig. Onigoo Onigoo. Huuli busaar huvtas hileer nevtruulsen gej ystoi amidardaa anh udaa sonsoj bnshu