Оросын сөрөг хүчний эсэргүүцэл үргэлжилж байна
Энэ зун ОХУ-ын сөрөг хүчний улстөрчдийн хоорондын тэмцэл дунд өнгөрч байгаа тухай CNN  мэдээллээ. ЭНэ сарын 10-нд Москвад 50 мянган хүн орон нутгийн сонгуульд шударга ёсыг шаардан жагссан юм. Энэ бол 2012 оны жагсаалаас хойшх хамгийн олон хүнийг хамарсан үйл явдал болсон билээ.

Одоо тус улсын сөрөг хүчнийхэн энэ сарын 31-нд Москвад жагсагчдаар дамжуулан бухимдлаа илэрхийлэх төлөвлөгөө гаргаж байгаа бололтой.

Алексей Навальный бол ОХУ-ын сөрөг хүчний томоохон төлөөлөгч юм. Өнгөрсөн сарын сүүлчээр тэрээр зохион байгуулсан жагсаалынхаа улмаас жагсаал цуглаан хийх хуулийг зөрчсөн хэргээр 30 хоног хоригдох ялаар шийтгүүлсэн билээ. Түүнчлэн түүнийг нэр нь үл мэдэгдэх химийн хоронд хордсон байх магадлалтай хэмээн эмч нар дүнэж байв.

Навальный өнгөрсөн баасан гаригт суллагдсан ч  сөрөг хүчний дуу хоолойг түгээдэг өөр нэгэн идэвхтнүүдийн дунд оржээ. Тэдний төлөөлөгч нь Любовь Соболь бөгөөд Навальныйгийн эхлүүлсэн Авлигын эсрэг сангийн үйл хэргийн хамтрагч, хуульч юм. Соболь нь удахгүй болох олон нийтийн сонгуульд өөрийг нь оролцуулахаас татгалзсан сонгуулийн албаныхны шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарласан билээ. Тэрээр энэ сарын 3-ны жагсаалыг толгойлсон хэмээн саатуулагдсан байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.