Байцаагчийн дүгнэлт актыг үл тоох хандлага ажиглагдлаа
"Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа" улсын байцаагчдын хэлэлцүүлэг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн үед гарч осол аваарын байдал, тэдгээрийн шалтгаан нөхцөл, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд зохион байгуулж буй хяналт шалгалт, зөвлөн туслах арга хэмжээ, сургалт нь үр дүнгээ өгч байгаа эсэх, цаашид хэрхэн ажиллах, анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор МХЕГ, НМХГ-ын хөдөлмөрийн болон дэд бүтцийн байцаагчдын дунд "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа" хэлэлцүүлгийг аймгуудын МХГ-уудтай онлайнаар холбогдон зохион байгуулж байна.

Энэхүү хэлэлцүүлгээр улсын байцаагчид цаашид хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих хяналт шалгалтыг хэрхэн сайжруулах, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж байна. Дараагийн шатанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахад холбогдох яамдын зүгээс хэрхэн анхаарч ажиллах талаарх асуудлыг хөндөж Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын түвшинд уг хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн илрүүлсэн зөрчлийг арилгуулах зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өгсөн акт, албан шаардлага бодит амьдрал дээр хэрэгжихгүй, түүнийг үл тоон хэрэгжүүлэхгүй байх асуудал газар авч байгаагаас эрдэнэт хүний амь нас эрүүл мэндийг хохирооход хүргэж байна. Үүний тодорхой жишээ нь "Эс девелопмент" ХХК-ийн "Ривер стоун -2" орон сууцны барилга, "Макс өргөө" ХХК-ийн зочид буудал, үйлчилгээний барилгын үйл ажиллагаанаас тодорхой харагдлаа.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын үйл ажиллагааг зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт семинар зохион байгуулахад чиглүүлэн ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байгаа эсэх, зарим аж ахуйн нэгж, байгууллагын хувьд үл тоох, зөрчил дутагдлаа засаж залруулахгүй, сургалтын байгууллага мэтээр хандах хандлага нийгэмд бий боллоо.
 Цаашид бодлого, үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт хийх, илэрсэн зөрчилд нь хуульд заасан хариуцлагын арга хэмжээг цаг тухай бүрт нь тооцож байх шаардлагатай байгааг харуулж байна.

Ами
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine