Ираны сайд Их долоогийн уулзалтад төлөвлөгдөөгүй хэлцлийг эхлүүлэв

Өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн Их долоон улсын дээд хэмжээний уулзалт Франц улсад үргэлжилж байна. Тэгвэл энэхүү уулзалтад Ираны Гадаад хэргийн сайд гэнэтийн хийгээд товчхон айлчлалаараа нэгэн мэдэгдэл хийсэн талаар ВВС мэдээлэв.

АНУ-ын төрийн тэргүүн Д.Трампын оролцож буй энэ уулзалтад Ираны дээд албан тушаалтан ийнхүү оролцсон нь хачирхалтай үйл явдал болсон юм. Учир нь Вашингтон Ираны эсрэг хориг арга хэмжээгээ улам чангаруулж буй нь үүнтэй давхцаад байна.

Ноён Зариф өөрийн твиттер хуудсандаа энэхүү уузалтад оролцсоноор Францын холбоотон болон Францын Ерөнхийлөгчтэй чухал яриа хэлэлцээр байгуулах зорилготой хэмээн дурджээ.

“Биднийг угтаж буй зам их бэрх. Гэвч үнэ цэнэ нь хэвээр байгаа” гэж ням гаригт эхэлсэн уулзалтын үеэр Герман болон Британийн албаны хүмүүс тэмдэглэсэн байна. Энэ уулзалтын өмнөх өдөр ноён Зариф Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсан аж. 2015 онд АНУ Ираны цөмийн үйл хэргийг хязгаарласны улмаас энэ хоёр улсын харилцаа улам хурцадсан билээ.

Ноён Макрон энэхүү хориг арга хэмжээг зөөлрүүлэх талаар удаа дараагийн арга хэмжээ хэрэгжүүлэхийг оролдож байгаа ч Ираны барууны ертөнцтэй харьцах харьцаа болон Персийн булан дахь газрын тосны тэмцэл ширүүссээр байгаа юм. Ноён Зарифын хувьд өнгөрсөн сард АНУ-ын талаас хориг арга хэмжээнд өртсөн. Түүнийг Вашингтон Ираны удирдагчдын хэрцгий тунхгийг хэрэгжүүлж байна гэж буруутгасан юм.

Албаны тайланд дурдсанаар ням гаригт хийсэн Ираны сайдын айлчлал нь Францын албаны хүмүүсийн урилга байсан гэв. Гэсэн ч Цагаан ордны албаны хүмүүс үүнийг санаандгүй хэрэг байсан гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн Их долоогийн уулзалтаар Ираны эсрэг хориг арга хэмжээг зөөллөсөн талаарх мэдээлэлд ноён Макрон болон Д.Трамп нар зөрчилдөөнтэй тайлбар хийж байна. Ням гаригийн өглөө Д.Трамп Францын эвлэрүүлэн зуучлах чармайлтыг үгүйсгэсэн юм. “Бидний яриа хэлэлцээ хязгаарыг давсан. Гэхдээ би хэн нэгний ярих хүслийг зогсоож чадахгүй. Тэд ярихыг хүсвэл ярих л болно” гэж Д.Трамп хэлжээ. Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон болон АНУ-ын бүрэлдэхүүнтэй Их долоон улсын 45 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногийн турш үргэлжлэх юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Ану
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.