Нэмэлт элсэлт зарласан ч элсэх оюутан алга

Жил бүр наймдугаар сарын 20-оос их, дээд сургуулиуд хөл ихтэй байдаг. Учир нь өдийд их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт авдагтай холбоотой юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хавар нь аль нэг их, дээд сургуульд элсэж чадаагүй бол нэмэлт элсэлт эхлэх хоногийг хуруу даран тоолж суудаг. Ингээд элсэлтийн өдөр эхлэв үү, үгүй юу эцэг, эхийгээ дагуулаад л сургуулиудын хаалга татан сонирхсон мэргэжил, нэмэлт элсэлт, сургалтын төлбөрийг нь асуугаад хэдэн өдөр явдаг. Жилийн жилд ийм байдалтай байсан билээ. Тэгвэл энэ жилийн тухайд арай өөр зураг харагдаж байна. Улсдаа томоохонд тооцогддог төрийн өмчит их дээд сургууль МУИС, ШУТИС жилдээ шинээр 5000 орчим элсэгч авдаг байсан бол энэ жил хоёр мянга гаруй оюутан элсүүлжээ.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ 50 ХУВИАР БУУРЧЭЭ

Энэ жил 10 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгссөн. Харин улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 94 их, дээд сургууль, коллеж бий. Тэгэхээр эдгээр төгсөгч төрийн өмчит АШУИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС гээд томоохон сургуулиудад төгсөгчид нь орчихно.

Өмнө жил 36 мянган хүүхэд их дээд сургуульд элссэн бол энэ онд 10 мянган  хүүхэд элссэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 14 мянган шалгуулагч ЭЕШ өгсөн нь хамгийн цөөхөн төгсөгчтэй жил болсон аж. Ингэхээр сүүлийн хоёр жилд их, дээд сургуульд орох элсэгчдийн тоо 12 мянгаар, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14 мянгаар буурсан судалгаа гарчээ.

Дээд Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн О.Янжмаа “Нэмэлт элсэлтийг сургуулиуд өөрсдөө сайн дурын үндсэн дээр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд элсэгчид маш цөөн байгаа учраас дахин нэмэлт элсэлтийг сургуулиуд хийж байна. Заавал  төрийн болон, хувийн хэвшлийн гэж ялгаагүйгээр бүх сургууль нэмэлт элсэлт авах боломжтой. Мөн мэргэжлээ сонгоогүй, гадаадад сургуульд сурч байсан, шилжилт хөдөлгөөн зэргээс хамаараад нэмэлт элсэлтэд шалгуур хангасан хүүхдүүд хамрагдах боломжтой” гэв.

ТАВАН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ

Дээд боловсролын сургалтын 94 байгууллагаас 86 нь Улаанбаатар хотод, найм нь хөдөө орон нутагт байдаг.

Дээд боловсролын сургалтын байгууллагын тоог хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр хувиар  буурсан байна. Энэ нь зарим их дээд сургууль татан буугдсантай холбоотой аж. Мөн энэ жил таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг БСШУСЯ-наас цуцалжээ.

Харин хувийн хэвшлийн сургуулиуд хаалгаа барих хэмжээний асуудал үүсээд байгааг зарим хүмүүс хэлж байв. Хувийн хэвшлийнхэн дундаа тэргүүлдэг “Их засаг” олон улсын сургууль, “Отгонтэнгэр”, “Монголын үндэсний дээд сургууль” зэрэг цөөхөн хэдэн их, дээд сургууль л хяналтын тоогоо дөнгөж 50 хувьд  хүргэж байгаа аж. “Этүгэн” “Сити”, “Улаанбаатар”, “Газарчин”,”Хүмүүнлэг” гээд бүх л хувийн сургуулиуд нэмэлт элсэлт авч байна. Гэвч нэмэлт элсэлтэд бүртгүүлж байгаа хүүхэд ховор байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.  Энэ жилийн тухайд төгсөгчид ч элсэгчид ч буурсан үзүүлэлттэй байв. Жилд дунджаар 30 гаруй мянган төгсөгчидтэй үед хувийн хэвшлийнхэн элсэгчдэд санаа зовох зүйлгүй зөвхөн сургалтынхаа чанарт анхаардаг байсан бол өнөөдөр хэрхэх нь одоохондоо тодорхойгүй байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Элсэгчдийн тоо гурав дахин буурчхаар сургуулиудад хүндрэл үүсэх магадлал өндөр байдаг. Сургуулиуд дандаа л сургалтын төлбөр дээрээ суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр элсэгч багатай сургуулиудад тодорхой хэмжээний сорилтууд тулгарч байгаа” гэдгийг онцолж байлаа.

Элсэгчид бага үед сургалтын төлбөртэй холбоотой асуудлууд зэрэгцээд яригдаж байгаа. Улсын их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10 хувь нэмсэн гэх яриа байна. Гэвч сургуулийн удирдлагууд бүгд л “Инфляцитай холбоотойгоор бага зэрэг нэмэгдэнэ” гэсэн хариуг өгч байна. Ерөнхийдөө их, дээд сургуулиудын сургалтын төлбөр одоогоор 1.6 -3.6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь кредит цагтай холбоотойгоор тогтоосон дүн. Харин хувийн хэвшлийнхэн энэ жил элсэлт багатай байгаа учраас сургалтын төлбөрөө нэмэх гэж яарахгүй байгаа гэнэ.

Оюутнуудын ярьж байгаагаар бол энэ жил нэгдүгээр курст цөөхөн хүүхэд орно гэсэн. Ихэнх хүүхэд улсын сургууль гэж байгаа энэ үед сургалтын төлбөрөө нэмэх биш багасгавал элсэлтийн тоо нэмэгдэж магадгүй гэдгийг тэд хэлж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Намуунтамир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • , 2019-09-14 08:04:07
    er ni deed surguul gsn hawtas awj bhaar gadaad yawtsan deer bhda
  •  2019-08-28 08:29:39
    эрэлт нь буурсан тул үнээ буулга. их сургуулийн захиралууд гэж сайхан тэнэмэл гарууд байдаг юм.
  • zochin 2019-08-28 02:57:11
    erelt, niiluulelt aldagdjee.
  • 4 2019-08-28 00:49:31
    3.5 say hund im olon ih deed surguuli bn geheer arai yu ugui yu ushuu tsuuluh heregtei bn
  • Zochin 2019-08-27 22:31:03
    Ulsiin 5 surguuli baihad hangalttai daa. Ireh jiluudees togsogchid bur tsoorno. Shiljiltiin hund uyed huuhed toruuldeg hun baigaaguitei holbootoi.
  • Zaluus 2019-08-27 13:04:00
    Zaluus archaagui,ashiggui ,arga ydsan business iin urhind ogtono shig orohoo bolijee,tednii ue uhaantaigaa haruulj b.a
  • ZOCHIN  2019-08-27 11:16:54
    MONGOLOOR DUUREN DIPLOMNII GOLNUUD.GAIGUI GAZAR TCEVERLEGCH N L GEHED DEED SURGUULI TUGSSUN HUN AVAH BHAA HI HI.
  • Иргэн 2019-08-27 09:05:17
    Их сургууль төгсөөд лангуу сахидаг болж байхаар МСҮТ, Японы коосен сургуульд сураач ээ, төгсөөд шууд япон явна, мэргэжилтэй болно, өндөр цалин авна.
  • зочин  2019-08-27 06:20:07
    монголд чанартай их дээд сургууль 5 байхад л болоо доо бусад нь хэрэггүй дээ
  • zochin 2019-08-27 03:47:42
    altan zuvulguu ugii. Engineering chigleliin surguuli ireeduid une tsene avchirna. Gadaadad ochson ch engineereer duudagdana. Busad mergejiluud yavahgui
  • Зочин 2019-08-27 03:12:50
    Зөв төгсөгчдийн 20-25 хувийг их дээд сургуульд авдаг квот тогтоогоод явбал энэ олон хэрэггүй их дээд сургуулиуд хаалгаа барина. Жинхэнэ сургалт гэдэг юм явагдан...
  • Эгэл 2019-08-27 02:38:51
    Олны үг ортой
  • Бат 2019-08-27 01:46:43
    За дүү нар минь хэнд ч хэрэггүй сургууль төгсөхөөр энэ мөнгөөрөө Солонгос яв эсвэл МУИС, УБДС, ХААДС, АУИС, ПОЛИ төгс бусад нь хэрэггүй
  • иргэн 2019-08-27 01:45:50
    Хамгийн гол шалтгаан нь хувийн хэвшлийн их дээд сургуулиад эрдэм шинжилгээний байгууллага төв гэхээсээ илүү бизнесийн байгууллага болсонтой холбоотой.
  • Зочин 2019-08-27 01:44:15
    Сургалтын төлбөрийг 10% нэмсэн гэж байгаа нь худлаа МУБИС-ийн дэргэдэх ерөнхий боловсролын сургууль гэхэд төлбөрөө 50% , өдөр өнжүүлэхийн төлбөрийг 100% нэмсэн ...
  • ннн 2019-08-27 01:23:00
    Оюутан цөөрсөн гол шалтгаан ЕБС төгсөгчдийн тоо багассан юм байна.
  •  2019-08-27 01:11:16
    нэмэлт элсэлт чинь жинхэнэ хахуулийн улирал шүү дээ. ард түмэн их ядарлаа одоо толгой дээрх хувалзуудаа унагааж няцлах хэрэгтэй
  • иргэн 2019-08-27 01:01:40
    Солонгосын загвараар бүгд дипломтой болох биш харин АНУ Японы загвараар нийт төгсөгчдийн 30 хувийг л их дээд сургуульд хамруулах квот тогтоовол жинхэнэ мэдлэг д...
  • Od 2019-08-27 00:57:29
    Surgaltiin chnar muu suruuliud “Tuuhii buteegdehuunuudiir” bolovsruulj bn Uneheer “Hooson tolgoitoi tsaasan diplomtonguud” ih bn shuu!
  • Anhaar ! 2019-08-27 00:53:21
    Zuun ymaand Jaran Uhna gedegtei adil ulger manaid bolj baigaa Zoohon Ulsiin chanartai Ih Deed surguuli l uil ajilgaa yawuulah ni zuitei! Huwiinhniig tatan buuga...