Н.Баасанжав: Өмгөөлөгчийн өгсөн мэдээлэл худлаа, төөрөгдүүлсэн бол ёс зүйн дүрмээ зөрчсөн гэсэн үг
Өмгөөлөгчийн ёс зүйн асуудлаар Монголын Хуульчдын Холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооны дарга Н.Баасанжаваас дараах асуултад хариулт авлаа.

-Шүүгч тухайн хэрэг, маргааныг шийдээгүй байхад аль нэг оролцогчийн өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгч гэмт хэрэг хийгээгүй, гэм буруугүй гэх мэт урьдчилан дүгнэлт хийж, хэвлэлээр төөрөгдүүлсэн мэдээлэл цацах үйлдлүүд ихээхэн гарах боллоо. Өмгөөлөгчийн мэдээллийг олон нийтэд хүргэхэд ёс зүйн ямар  үүрэгтэй байдаг вэ? Өмгөөлөгч урьдчилсан дүгнэлтээр Шүүхэд нөлөөлөх үү?

-2013 онд Монголын Хуульчдын холбоо байгуулагдсанаараа, хуульчийн түүн дотор өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нарийвчилсан зохицуулалт бүхий дүрэмтэй болсон. Энэхүү мэргэжлийн дүрмээр өмгөөлөл хийж байгаа хуульч, хууль зүйн зөвлөгөө өгч байгаа хуульч, прокурорын үүрэг гүйцэтгэж байгаа хуульч, шүүн таслах үйл ажиллагаа явуулж байгаа хуульчийн нийтлэг хүлээх хийгээд тус тусын мэргэжлийн үйл ажиллагаатайгаа холбоотой мэргэжлийн үүргийг зохицуулсан. Үүнээс хойш мэргэжлийн үүрэг хариуцлагаа биелүүлж байна уу, үгүй юу гэх ойлголт чанарын өөр түвшинд гарсан.

Харьцангуй чөлөөтэй, бие даан, шүүхэд төлөөлөх эрхийн лицензтэйгээр үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгчдийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо маш олон үүргийг хүлээсэн байдаг. Шүүх хурлын завсарлагаагаар өмгөөлөгч гарч ирээд “Шүүх “ийм ийм” шийдвэр  гаргах байх” гэж бодож байна эсхүл ийнхүү шийдэх зөв гэдэг ч юм уу,  мэдээлэл өгч байгааг шүүхэд нөлөөлж байна гэж үзэхэд учир дутагдалтай.

-Яагаад?
 
-Өмгөөлөгч бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж байгаа мэргэжилтэн. Харин шүүгчид хэн илүү нөлөөлж байгаа талаар судалгаараар улстөрчид, эрх мэдэл бүхий этгээдүүд, олон нийтийн шахалт, хэвлэл мэдээлэл, ерөнхий шүүгч, дээд шатны шүүх, хамт ажиллах шүүгчдийн  нөлөө нь илүү байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.11-д хуульч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад оролцохтой холбоотойгоор худал, төөрөгдүүлсэн, хуульчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болсон агуулга бүхий мэдээлэл хийхийг хориглодог. Энэ үүрэг бүх хуульчдад үйлчилнэ. Үүн дотроо нарийвчлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч мэргэжлийн дүрмийн 1.11-г зөрчихгүйгээр зохих мэдээллийг хийж болохоор тус дүрмийн 4.6 дахь заалтад заасан. Хэрэг, маргааны явц, нэгэнт олон нийтэд ил болсон мэдээлэл, олон нийтэд хохирол учруулахгүй байх зорилгоор сэрэмжлүүлэг, нотлох баримт цуглуулахад туслалцаа хүсэхтэй холбоотой зэрэг мэдээлэл хийж болно.

-Жишээ дурьдвал?

 
-Саяхан нэг өмгөөлөгч тэр бичлэг бол олон нийтэд нэгэнт ил болчихсон учир би ярьж байна гээд мэдээллийг өгч байсан. Өөрөө дурьдахдаа нэгэнт олон нийтэд ил болсон гэдгийг тодотгосон. Тэгэхээр мэргэжлийн дүрэм талаасаа тухайн өмгөөлөгчийг буруутгах боломжгүй. Хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааных нь явцын талаар мэдээлэл өгөхөд хуульчийнх нь хувьд буруутгах боломжгүй.

Харин өгсөн мэдээллүүд худлаа, төөрөгдүүлсэн, хуульчийн нэр хүндэд халдсан зэрэг байгаа тохиолдолд бол ёс зүйн дүрмээ зөрчиж байгаа гэсэн үг. Тодорхой жишээг шууд ярьж болохгүй учраас хийсвэр жишээ дурьдая. Өөрөө хариуцагчаар татагдсан атал харин  ч бид буруугүй учраас нэхэмжлэл гаргасан гэх эсхүл шүүхээс шудрага бус шийдвэр гарах гэж байна та бүхэн шүүхийг манай талд шийдвэр гаргуулах талаар шаардах хэрэгтэй ч гэдэг юм уу мэдээлэл хийх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болох, хуульчийн мэргэжлийн нэр хүндийг унагасан гэж үзэх үндэслэл болж дүрмийн зөрчил болно.

 -Ц.Нямдорж сайдын зүгээс Өмгөөллийн хууль нэн шаардлагатай байгаа тухай дурьдаж байсан. Өмгөөлөгчдөд хуулийн орчин дутмаг байна уу?
 
-Хууль байгаа шүү дээ.

-Бие даасан Өмгөөллийн хууль  шаардлагатай юу?

 
-Хуульчийн эрхзүйн байдлын хууль дотор Өмгөөллийн үйл ажиллагааг тусад нь зохицуулсан байгаа. Таван мянган зургаан зуу гаруй хуульчийн 500 гаруй шүүгч, 500 гаруй прокурор, 26000 гаруй бие даасан үйл ажиллагаа эрхэлж байгаа өмгөөлөгч, 2000 гаруй нь төрийн болон хувийн байгууллагад ажиллаж байгаа хуульчид байна. Хуульчдын хувьд ихэнх нь өмгөөлөгч байгаа биз. Өдөр тутамдаа шүүх дээр болон бүх шатандаа хүний эрхийг хамгаалаад төлөөлж байгаа хэсэг бол өмгөөлөгчид. Тэдгээрийн үйл ажиллагааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна Өмгөөлөгчийн гомдол гаргах эрх, процессын оролцооны хязгаарыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Арбитрын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль гээд процессид хэрхэн оролцохыг журмалсан олон хууль, журам бий. Бидний үйл ажиллагааг хязгаарлаж хариуцлагатай болгож зүйл бол ганц бие даасан Өмгөөллийн хууль гэдэг нэртэй хууль гарчвал зохицуулагдаад, баталгаатай болж, сайжирна гэх нь үндэслэлгүй. Бүх хууль хүний эрхийг хэрэгжлүүлэх бодит боломж бүхийхамгаалсан, оролцогчийн үүргийг тодорхойлсон, хийдэл, давхардалгүй, тодорхой, ойлгомжтой зохицуулалтууд байх нь л чухал. Өмгөөлөгчийн хамгийн чухал үүрэг бол үйлчлүүлэгчийн эрх ашгийг хуульд заасан бүхий л арга хэрэгслээр хамгаалах учраас бүх хууль тогтоомж нь хуульчийн хувьд хүний эрхийг хамгаалах арга хэрэгсэл нь болж, улмаар бидний эрх зүйн орчин баталгаажих юм.
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өнөрөө 2019-08-31 15:40:00
    Сайхан ойлгомжтой ярьж, ер нь өмгөөлөгчдийн чадвар их сайжирсан байна лээ
    202.55.188.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-08-28 15:08:38
    Өмгөөлөгч батбаяр гэгчийн талаар асуухвүй дээ
    64.119.16.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Khanbank 2019-08-28 02:40:03
    Khaan banknii heregt omgoologch oort ordog har Emee bna
    202.126.89.96
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-27 13:07:22
    Зарим өмгөөлөгчид үйлчлэгдээ хуурамч материал бүрдүүлэхийг зааж зөвлөдөг нь үнэн ш дэ. Зарим өмгөөлөгчид өөрсдөө гэмт хэрэг хийдэг нь худал биш
    64.119.19.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Шударга бусын хонгил 2019-08-27 12:54:54
    Эрхийн түтгэлзүүлсэн17 шүүгчийн хамтрагч өмгөөлөгч нэртэй будлиу авгай бна. Эдгээрийн шийдвэрлэсэн өмгөөлөгчөөр орсон хэргийг эргэж харах.
    202.126.89.96
    Мэдэгдсэн Хариулах
  • IM 2019-08-27 11:11:03
    ШААДАГ АЦ ВЭ. ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛ. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ХУЛХИДДАГ ХҮНДРҮҮЛДЭГ АРГА БАРИЛАА ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ШИЙДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛ...
    103.10.23.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Huulich 2019-08-27 10:51:27
    Ene 30 Ger buliin Toloologch tednii holsnii Gar shuugch nart mongo zoohoos oor ajil medehgui dee. Nohor niisleliin shuugch bluu.
    202.126.89.96
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-27 07:04:39
    Хуульчдын холбоо гэж дуулаагүй юм байна. Өмгөөлөгчдийн холбоо харин байсан, одоо ч байдагийг мэдэх юм байна.
    103.212.116.209
    Мэдэгдсэн Хариулах
    • asdasd 2019-08-27 09:04:55
      zaaval oort chn helj meduuleh albatai yu. medeegui bol yahavdee
      202.21.96.122
      Мэдэгдсэн Хариулах
    • . 2019-08-27 09:01:39
      Mongoliin huulichdiin holboo uil ajillagaagaa yvuulaad udaj bna shuudee,
      223.38.62.93
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-08-27 06:25:16
    өмгөөлөгчийн эрх зүйн талаар Хуульчийн эрх зүйн тухай хуулинд тодорхой заагаад өгвөл дахин өөр хуулиар яахав дээ
    64.119.26.12
    Мэдэгдсэн Хариулах