
11:00 цагт Спортын төв ордны 303 тоотод Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тэмцээн эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн хуралтай. Засгийн газрын тогтоолтойгоор зохион байгуулагддаг энэхүү наадамд 400 гаруй сургуулийн 40 мянга орчим тамирчин хүүхэд хамрагдаад байна.
MN мэдээллийн төвд
11.00 цагт Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар “Монгол үндэсний хүний эрх иргэдийн хяналтын хороо” ТББ-аас мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо”-ноос Засгийн газрын уул уурхайн асуудлаар гаргаж буй бодлого шийдвэрүүдтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Монгол Улсын Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор гэр бүлийн хамт олон мянган хүнд өвчтэй хүүхдүүдийн нэг талийгаач Анхилуун охины хандивт зориулан авсан 10-аад мянган балыг дараагийн эдгэрэх боломжтой хүүхдэд хандивлахаар болсон талаарх мэдээллийг сонирхоорой.
С.Жангар