Орхон багаас 500 орчим техник хэрэгслийг нүүлгэн шилжүүллээ
Монгол улсын Засгийн газраас нэр бүхий компаниудын  тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар тус ажлын хэсгийнхэн 216 экскаватор, 186 ковш, 42 алт угаагч усан буу, уул хийгээд модонд нуун далдалсан 26 техник хэрэгслийг илрүүлэн нүүлгэн шилжүүлээд байна. Мөн тухайн орон нутгийн харьяалалгүй 26 өрхийг нүүлгэн шилжүүлсэн бол бүртгэлгүй буюу хууль бусаар алт олборлохоор ирсэн 128 иргэн шалгагджээ. Түүнчлэн хууль бусаар алт олборлогчид алт угаах зорилгоор хуримтлуулсан усыг дахин ашиглах, эрсдэл үүсэхээс сэргийлэн даланг сэтлэн усыг бага хэмжээгээр гадагшлуулах, нөхөн сэргээлт хийх ажлуудыг эхлүүлээд байна. 



С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-08-27 10:15:04
    Зөв
  • зочин 2019-08-26 08:14:27
    Байгалаа хэдхэн кг алтнаас болж сүйтгүүлчихгүйн төлөө төр засаг тууштай хатуу тэмцэх нь зүйтэй.
  • matilda 2019-08-26 07:59:45
    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Та зээл эсвэл санхүүжилт хэрэгтэй юу? Хэрэв тийм бол бидэнтэй холбоо бариарай и-мэйл: matildalecoustre@gmail.com
  • !!!!! 2019-08-26 06:09:53
    Odoo ingeed ene erchee aldalgui ajilchih heregtei l dee ! Sunjraad yah geed baigaa ni medegdehgui dulegneed l baiwal 2020 onii songuulid huugaaraa husuulna daa
  • Зочин 2019-08-26 05:55:59
    Овоо доо.Эзэнтэй юм шиг байна даа...