Дотуур байрны төлбөр энэ жил нэмэгдээгүй гэв
Нийслэлд 40 гаруй оюутны байр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ихэнх нь энэ сарын 26-нд нэгдсэн журмаар бүртгэж эхэлсэн аж. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 10 мянган хүүхэд төгссөн нь өмнөх жилүүдээс цөөн үзүүлэлт юм. Тиймээс их дээд сургуульд элсэн суралцагчдын тоо бага байгаа учраас дотуур байрны хүрэлцээ өмнөх жилүүдийнх шиг асуудал үүсгэхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Төрийн өмчит их дээд сургуулийн дотуур байрны төлбөрийг холбогдох албаны хүмүүсээс асууж тодруулахад 450-850 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Нийслэлийн боловсролын газрын Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан "Дотуур байрны төлбөр энэ жил нэмэгдээгүй. Харин дотуур байрнуудад өнгөрсөн дөрвөн сард хяналт шалгалт хийхэд 40 гаруй дотуур байр 30-аас дээш насжилттай, эрсдэл өндөртэй гэж гарсан. Тиймээс дотуур байрнуудыг шинэчлэх шаардлагатай байна" гэсэн юм.

Төрийн өмчийн их, дээд сургууль болон хувийн хэвшлийн оюутны дотуур байрны төлбөрийн мэдээллийг хүргэж байна.

МУИС оюутны зургаан дотуур байртай бөгөөд жилд дунджаар 1600-аад оюутан хүлээн авдаг байна. Тус сургуулийн оюутны байранд орох хүсэлтэй оюутнууд сургуульдаа албан ёсоор бүртгэлээ хийлгэж, оюутны дугаараараа сургалтын удирдлагын системд бүртгүүлэх журамтай аж. Харин төлбөрийн тухайд орчин нөхцөл, тохижилтоосоо шалтгаалаад нэг жилийн 450-650 мянган төгрөгийн төлбөртэй байна.

МУБИС оюутны долоон дотуур байртай. Тус сургуулийн “Оюутны өргөө I, II цогцолбор” нэг ээлжиндээ 850 оюутан хүлээж авах хүчин чадалтай. Аль ч сургуулийн оюутан хүсэлт гарган байрлах боломжтой гэдгийгтус сургуулийн мэргэжилтэн хэлж байна. Бүртгэл нь эхлээд хоёр хонож байхад 300 гаруй оюутан бүртгүүлсэн аж. Жилийн төлбөр 850 мянган төгрөг гэв.

АШУИС оюутны гурван байртай бөгөөд жилийн төлбөр нь 500 мянган төгрөг. Нийтдээ 1100-1200 оюутны багтаамжтай аж.

ШУТИС оюутны таван дотуур байртай бөгөөд жилдээ 1800 гаруй оюутан хүлээн авдаг. Нэг жилийн төлбөр 700 мянган төгрөг.

ХААИС гурван дотуур байртай бөгөөд 1300 оюутан хүлээн авах хүчин чадалтай. Тус сургуулийн оюутнуудын жилийн төлбөр нь 550 мянга бол бусад сургуулийн оюутан 650 мянган төгрөгтөлөх аж. Төрийн өмчит их, дээд сургуулийн оюутны байранд суух оюутнуудыг эмчийн үзлэг, В.С вирусын шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна.

Тэгвэл хувийн өмчит Эрдэм буюу “Green house” хотын төвд байрлалтай оюутны дотуур байр энэ сарын 26- наас бүртгэлээ явуулж эхлэх бөгөөд А, Б гэсэн хоёр корпустай. Өрөө бүр хоёроос дөрвөн ортой бөгөөд сарын түрээс нэг хүний 300 мянгаас эхэлдэг бөгөөд өрөө тус бүр дотроо ариун цэврийн өрөөтэй, интернеттэй аж. Сарын түрээсэнд нь урсгал зардал бүгд багтдаг бөгөөд аль ч сургуулийн оюутныг хүлээн авах боломжтой гэдгийг хариуцсан хүн нь хэлж байв.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • matilda 2019-08-26 08:05:09
    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Та зээл эсвэл санхүүжилт хэрэгтэй юу? Хэрэв тийм бол бидэнтэй холбоо бариарай и-мэйл: matildalecoustre@gmail.com