Их Британийн тагнуулын албаны ажилтан Жеймс Бондын шинэ ангид өинөх ангиудад энэ дүрийг бүтээсэн Дэниэл Грэйг дахин тоглохоор болжээ. Үхэх цаг байхгүй гэж нэрлэхээр болсон энэ кино АНУ, Их Британид 2020 оны дөрөвдүгээр сарын 3,8-нд гарах юм байна.
Киноны үйл явдал тагнуулын албаа орхисон Жеймс Бонд Ямайкт тайван амьдарч байгаагаар эхэлнэ. Гэвч түүний хуучин найз АНУ-ын тагнуулын албаны ажилтан Феликс Лейтер тусламж гуйхаар гэнэт ирнэ. Жеймс Бонд барьцаалагдсан эрдэмтнийг аврах ажилд туслах хэрэгтэй болно. Энэ ажиллагаанд оролцсоноор түүнд их аюултай шинэ технологийн зэвсгээр зэвсэглэсэн үл таних нэгэнтэй тулгарна. Хэвлэлийнхний мэдээлж буйгаар энэ кинонд Жеймс Бондыг албаа орхисны дараа нууц ажилтан 007-ын оронд ирсэн ажилтанд жүжигчин Лашана Линч тоглоно. Мөн жүжигчин Рами Малек, жүжигчин Ана де Армас нар тоглох юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин