АН: УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжихгүй
УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр ээлжит бусаар хуралджээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 УИХ дахь АН-ын зөвлөлийх дарга Д.Эрдэнэбат: УИХ дахь АН-ы зөвлөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд 18 заалт бүхий саналаа хүргүүлсэн. УИХ-аас сонгуулийн тогтолцоо, төрийн татвар, эдийн засаг, орон нутгийн эдийн засагтай холбоотой асуудлыг хүлээж авахгүй боломжгүй гэсэн тайлбар  ирүүлсэн. Бид энэ тайлбарыг хүлээж авахгүй, дахин байр сууриа илэрхийлнэ. АН-ын хувьд улс орны, ард иргэдийн нийтийн эрх ашгийг хүндэтгэж байр суурин дээрээ хэвээр байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн гэсэн. Бид үүнийг дэмжихгүй. Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг бид дэмжинэ.
 
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
 
-Гишүүдийн тоо 99 байх саналыг өмнөх парламентад  АН-аас гаргаж байсан. Яагаад дэмжих боломжгүй гэж?
 
АН зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Холимог тогтолцоо байх, улс орны хөрөнгийг үр дүнгүй зарах, бодлого алдагддаг учраас холимог байх нь зөв гэж оруулж ирсэн. Гэвч МАН-ын зүгээс тогтолцоогоо өөрчлөхгүйгээр зөвхөн гишүүдийн тоог нэмэхээр ярьсан гэсэн. 99, 108 хоёрын хооронд нэг их зөрүү байхгүй учраас 54, 54 байх нь зөв гэж хэлээд байгаа юм.
 
-Гишүүдийн тоог нэмэхгүйгээр одоогийн 76 гишүүнээ холимогоор явуулах боломжтой юу?
 
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Гишүүдийн тоо 76, 108 гэдэгтээ асуудал байхгүй байна. Харин хүн амын тоо, харьцаа, эдийн засгийн өсөлтийн үр дүн, улсын нэгдсэн төлөвлөлт, бодлогын төлөө явдаг гишүүд цөөхөн байна. Тиймээс орон нутаг, намын жагсаалтаас сонгож, үндэслэлтэй тооцоололтой саналаа дэмжээд явах нь зүйтэй гэж үзэж байна.



П.АНИР 
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-08-25 15:37:25
    Луйварддаг хулгайлдаг 76-г яая гэж байхад юун тоог нь нэмэх вэ? хасаж багасгаж мэдлэг чадвартай шударга цөөн тооны хүнээр бүрдүүлье
    66.181.183.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-08-24 04:02:03
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.186
    Мэдэгдсэн Хариулах
  • zzzzz 2019-08-24 01:50:32
    Muusayn durakuud namyn nereer uursduu garch irekh geed l bayj yadaj baynaa , khutswaa
    66.181.187.217
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-24 01:28:32
    ИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлага байхгүй.Намын нэрээр орж ирсэн хүний нэрийг дугуйлахгүй орхино,эсвэл цагаанаар нь буцаан өгч сонгуульд оролцсон болно шүү.
    103.229.120.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-08-23 20:05:11
    108,99,76 ch baisan ard tymen demjixgyi!Xulgaich,avilgachidiin too l ulam l nemegdene shyy dee!Nemne gesen sanalaa xasaj tsoolno gesen sanalaar solivol taarna.
    109.88.168.40
    Мэдэгдсэн Хариулах
  • АН-ын гишүүдийг тааралдсан газраа устга 2019-08-23 11:54:13
    АН-ын эрүүгийнхэн монголчуудын өмч хөрөнгийг булаан улс орныг тонж, хулгай луувар хийж, мөхлийн эрмэгт авч ирсэн тул тааралдсан газраа алж устга АН-ын гишүүдийг...
    61.134.100.170
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-23 10:53:09
    Гишүүдийнхээ тоог нэмнэ гэж ярихаас ичдэг болоосой.Цөөхөн хүн амтай улс орон,ард иргэдийнхээ амьдралыг өөд татаж хөгжилтэй орны жишигт хүргэчихсэн бол өөр хэрэг...
    66.181.160.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-08-23 08:29:55
    Нэртэйгээр нь 1сая болгочих цөмөөрөө хэрэлдээд сууж байя бидэнд хийх ажил байх биш
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-23 06:49:22
    108 гишуунээр батлаад эрдэнэзуугийн суварганд оршуулвал зохино
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах