БХТН-ийн хөрөнгийг  Д.Дашзэвэг хурандаа хэрхэн үгүй хийв
Эх орны өнцөг булан бүрээс спортод дөртэй хүүхэд бүр Батлан хамгаалах туслах нийгэмлэг /БХТН/-ийг зорин ирдэг байв. Цэргийн өмнөх насны залууст цэрэг, техникийн боловсрол олгох, ард иргэдийг болзошгүй дайны аюул тулгарахад бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгах, эх оронч үзлээр төлөвшүүлэхэд БХТН голлох үүрэгтэй оролцдог байв. Гэвч сүүлийн жилүүдэд авто болон мото, шүхэр, буудлага морин спортыг хөгжүүлэх гол бааз суурь болсон энэ байгууллага ямар нэг үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. БХТН-ийн байр ч хувийн байгууллагууд үйлдвэр, оффиссын зориулалтаар ашиглагдаж байна. 

Уг нь БХТН-ийн хувьд  нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь өөрийн дүрэм, үндсэн зарчим, зорилготой, өмч хөрөнгөтэй, аймаг бүрт салбар зөвлөлтэй өргөн хүрээтэй том байгууллага. Гэвч одоо бол тус байгууллагын үйл ажиллагаа зогссон. Тодруулбал, одоогийн ажиллаж байгаа удирдлагын буруутай үйл ажиллагааны үр дүнд өөрийн хөрөнгө нь хомстож, газар болон үл хөдлөх хөрөнгө нь багасаж нийгэмлэгийн үйл ажиллагаатай ямар ч холбоогүй байгууллага болон хувь хүмүүсийн нэр дээр байгууллагын өмч хөрөнгүүд шилжиж зарагдаж үгүй болж аюултай байдлын хэмжээнд хүрчээ.

Асуудлын эхлэл юу байв. 1999 онд БХТН-ийн ээлжит хуралдаан болж, Д.Дашзэвэг гэх эрхэм сонгогдсон байдаг байна. Тухайн үед түүний томилгоог хууль бус хэмээн үзэх хэсэг ч байсан юм. Тухайн цаг тооллоос хойш 20 оныг үдэхэд БХТН-ийн байр балгас болон хувирчээ. Улсын Батлан хамгаалах туслах нийгэмлэг нь БХТН-ийн төв зөвлөл гэх нэрээр ТББ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, төрийн өмчийг үргүйдүүлж, үрэн таран хийсэн баримтууд ч түм бум. БХТН ийн нэр дээр байсан объект болон газрыг өөрийн хамаарал бүхий хүмүүс /дүү, хүргэн, төв зөвлөлийн зарим тэгүүлэгчид/ -тэй хуйвалдан шилжүүлэн завшсан баримтууд бий.

Жишээ нь, Монголын Радио спортод зориулан барьж байгаад орхигдсон обьектийг газрын хамт 62 сая төгрөгөөр л хувьчилсан, УБХТН-ийн хойд жигүүрийн 3 давхар корпусын хувьчлал, УБХТН-ийн баруун талын авто засварын 470 м2 лабораторийн барилгыг складын хамт Д.Дашзэвэг нь өөрийн төрсөн дүү Д.Дашцэрэндээ шилжүүлсэн. УБХТН-ийн 8 га газраас гурван га-г хүргэн С.Оргилдоо шилжүүлсэн,  Одоо тэнд нь Дэлгэрэх гэдэг хотхон баригдсан байгаа.  Байлдааны машин техник хадгалах зориулалт бүхий төвийн дулаан шугам сүлжээнд холбогдсон 700 м2 гражийг Прадо маркийн машинаар сольсон, мөн складын барилгыг лексус 470 автомашинаар сольсон гээд л хөвөрнө. 

1999 онд Д.Дашзэвэг БХТН-ийн төв зөвлөлийн даргаар сонгогдоод 20  жилийн дотор БХТН-ыг хувхай хоосруулж чадсан баримтуудын нэгээхэн хэсэг нь.  

Яг одоо Батлан хамгаалан туслах нийгэмлэгийн байранд хиам, нарийн боовны цех, махны үйлдвэрийн оффис, Д.Дашзэвэг даргын өөрийн нэр дээрх мөөгний үйлдвэр, ТББ-ууд үйл ажиллагаагаа явуулж байна. Д.Дашзэвэг БХТН-ийн үндсэн зорилгын дагуу үйл ажиллагаа явуулсангүй. Үүгээр ч дуусахгүй байгууллагын өмч хөрөнгийг өөрийн ах дүү, хүргэн болон тойрон хүрээлж буй хүмүүстэй үгсэн хуйвалдаж зарж, нэр шилжүүлж үрэгдүүлсэн, байгууллагын ажилчдыг халж эзгүйрүүлэв. 

Хүүхэд залуусыг техник спорт шүхэр, морь, буудлага, радио, авто мото спортоор  хичээллэх боломжийг хааж, үгүй хийсэн Д.Дашзэвэгт хэн хариуцлага тооцох вэ?

 

П.АНИР
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хархүү 2019-09-29 12:09:58
    Дашзэвэгийн ард МАНгийн хулгайчууд байгаа нь тодорхой
    103.57.93.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Чулуунбат 2019-08-24 12:35:31
    Аймгуудын БХТН-ийн хөрөнгийг ч шалгаач эзэнгүй үрэгдээд дууслаа шхлгах газар байна уу?
    66.181.187.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюунхоролмаа гэж луйварчин 2019-08-24 05:37:33
    Бүх хөрөнгийг хурааж бүх насаар нь шоронд хатаагаач
    139.5.218.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Zoghin 2019-08-23 20:22:47
    cool
    93.103.84.72
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-23 09:56:41
    гүүээ мѳн олон байр сууц тпхник буу зэвсэг асар майхан аяны гал зуух түмпэн шанага байх ёстойдоо.
    66.181.161.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-23 09:11:19
    Энэ цэрг-н асман хуцыг авчирч бойнд өгөөч,Төр өмчөө олж авах бүрэн үүрэгтэй наад мядагтан цариалсан хулгайч тань өлөв долов гээд л худлаа инээгээд явж бсандаа!!...
    150.129.142.59
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-08-23 07:11:43
    Одооны офицер дарга генералууд гэж хөгийн амьтад байхыма. Юм үзээгүй өлөн царайлсан. Албаны машин тэргээ өөр дээрээ шилжүүлж авах гэж үхэхнээ бүүр нэг
    202.55.183.178
    Мэдэгдсэн Хариулах
  • эрлэгт хаан 2019-08-23 04:57:58
    Д.Дашзэвэгийг цаазаар аваач.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-23 02:00:06
    емнех нийгэмд хурандаа болон генераль цолтон едрийн од шиг цеехен байсан одоо бол мердестэй бухэн энэ цолыг авч улсын емчийг идэж хулгай хийж бна ш дээ
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэмт хэрэг!!! 2019-08-23 00:36:18
    Соц. нийгмийн үед бүх л объект улсын өмчөөр бий болсон! Олон нийтийн өмч гэх гишүүдийн татвараар том объект барих боломжгүй байсан! Эрүүд тат!!!
    66.181.161.41
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-23 00:24:29
    цэргийнхэн гэж нэг хувалзнууд цэрэг зарсан нэг ганган авгайтай улсын хөрөнгийг үрэн таран хийсэн нэг ТББнэр барьсан иймэрхүү гарыг БХ удирдлага эрх хэмжээ баЙХГ...
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин  2020-11-28 14:18:53
      аймгуудын БХТН-ийн газар үгүй боллоо шүү төр засаг анхааралдаа аваач ээ арай дэндэж байна.одоо бүр газарыг нь хэн дуртай нь авдаг боллоо шүү. энэ чинь улсын өм...
      172.69.45.133
      Мэдэгдсэн Хариулах