У.Хүрэлсүх: …КОНЦЕССДОНО, ЖДҮ-днэ… ИЙМ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ - 2
Өмнөх нь энд дарж уншина уу
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнгөрөгч даваа гаригт мэдэгдэл хийсэн. Уул уурхайтай холбоотой асуудлуудыг цэгцлэх үүрэг өгөхийн хажуугаар намынхаа зарим нөхдөд хатуу сануулга өгөв. Тэрээр “Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй. Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон” гэдгийг онцоллоо. МАН-ын даргын энэ үг цаагуураа асуудалд холбогдсон гишүүдэд манай нам боломж олгохгүй гэдгийг зарлачихлаа.

2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирсэн. Намууд дотооддоо хөдөлгөөн орж, сонгуулийн асуудлаа яриад эхэлсэн. Тойрог хуваарилалт ч ил далд хэлбэрээр яригдах болов. Харин МАН-аас хүчингийн хэрэг, ЖДҮ, концесст холбогдсон гишүүд лав л нэр дэвшихгүй болж байгаа юм байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “хар жагсаалт”-д орсон гишүүдийн мэдээллийг хүргэе.

ЖДҮ-ДНЭ

ЖДҮ-гийн асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, таван гишүүнийг эхний удаад яллагдагчаар татсан ч хэргийг нь замхруулах ажлыг МАН-ынхан хийж эхэлсэн байдаг. Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан тухайн үед “ЖДҮХС-гаас зээл авахаар өгсөн 1041 материалыг шаардлага хангахгүй гэж анхан шатнаас хассан байна. Зээлийг 134 ААН-д өгсөн. Материал маш их дутуу байсан ч гишүүд зээл авсан. Тэгэхээр тэгш бус байдлын зарчим алдагдсан байгаа юм. Дээрээс нь зээл авсан 134 хүн нь анхан шатнаас хасагдахаар материалд зээл авсан учраас энэ бол албан тушаал урвуулан ашиглах гэмт хэрэг мөн” гэдгийг тодотгосон байдаг.


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 950 сая


Дорнод аймгийн 14 дүгээр тойргоос сонгогдсон Х.Болорчулуун нь “Дорнод гурил” компанидаа гурван хувийн хүүтэй татвар төлөгчдийн мөнгөнөөс 950 сая төгрөгийг авч өгсөн. Тэрээр “Би зээл авснаа нуухгүй” гэдэг тайлбарыг өгсөн байдаг.



УИХ-ын гишүүн А.Сүхбат 800 сая

АН-ын гишүүн байснаа МАН-д элсэж, УИХ-ын 2016 оны сонгуулиар 29 дүгээр тойргоос сонгогдсон тэрээр 800 сая төгрөгийг ЖДҮХС-аас “Түгээмэл түмэн хишиг” ХХК-даа авсан байдаг.

 

 

УИХ-ын гишүүн О.Батнасан 950 сая

Ховд аймгийн 36 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон. Тэрээр төрсөн дүү О.Ганбаатарынхаа нэр дээр “Топ кондитер” гэх компаниар дамжуулан 950 сая төгрөгийн зээл авчээ. Энэ талаар “Махны үйлдвэр барьж байгаа. Зээлээ эргүүлээд төлчихнө” гэсэн тайлбар өгсөн байдаг.



 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 800 сая

Тэрээр өөрийн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр ХХК “компанийнхаа нэр дээр 800 сая төгрөгийн зээл авсан байна. Тэрээр энэ тухай “Миний төрсөн дүү зээл авсан нь үнэн. Гэхдээ миний ямар ч нөлөө байхгүй” гэжээ.

 


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр  300 сая

-Тэрээр “Мондем” компанийнхаа нэр дээр ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авсан байна. АТГ-д мэдүүлсэн ХОМ-т “Мондем” компанийн 80 хувийг эзэмшдэг гэжээ. Бас нэг анхаарал татахуйц зүйл нь “Мондем” ХХК 2013-2015 оны хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй байдаг.



УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  700 сая

-Тэрээр өөрийн хамаарал бүхий “Спа цогцолбор” ХХК-ийн нэр дээр тус сангаас 700 сая төгрөгийн зээл авсан байдаг. Түүний ээж “Спа цогцолбор”-ын захирал бөгөөд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан гэрээ нь олон нийтэд ил болсон билээ.




УИХ-ын гишүүн Н.Оюундарь 800 сая

-Тэрээр өөрийн хүүгийн эзэмшдэг “Рэд Стар Клуб” ХХК-ийн нэр дээр ЖДҮХС-гаас 800 сая төгрөг зээл авсан байдаг. Тэрээр Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Надтай ямар ч хамааралгүй компани гэсэн байдаг.




Ийнхүү ЖДҮХС-гаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийн цуваа үргэлжилж байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр энэхүү зээлд УИХ-ын 49 гишүүн ямар нэгэн байдлаар холбогдож байна гэсэн байдаг.

Түүнээс гадна МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн хувь эзэмшдэг компаниуд ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Мөн Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн “Дархан Мах Корпораци” ХХК-иараа дамжуулан 450 сая төгрөг авсан. Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлснээр бол эдгээр хүмүүст намааас ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй, ирэх сонгуульд ч нэр дэвшинэ гэж ярилтгүй болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-08-24 11:22:40
    MONGOL chuudaa,herev chamd notolgoo,barimt baihgui bol huniig gutgen,helmegduulehee boli,getgelet Mongol d huuli heregtei,$torgo!
    24.46.98.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-24 08:18:21
    Хүрэлсүх өөрөө Жидүү авсныгаа юу гэж шаах гэж байна
    49.0.212.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2019-08-24 01:52:57
    Hurelsukhiin zov,ard tumen medne.MONGOL iin tord ih tseverlegee heregtei!
    24.46.98.145
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-08-23 11:36:17
    MAH-n lalaruud bugd JDU_chid.bugdiin shorond xiij avsan mongiin sarin 5%_xuviin xuuteigeer butsaan avax xeregtei.
    139.5.216.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ААН 2019-08-23 09:18:52
    НИНЖА НАРЫН ЗАХИАЛГААР УУРХАЙ ХААНА
    66.181.161.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-08-23 04:52:59
    Iim hund gariin hukgaichid dahij ner devshuulehgui
    103.57.92.155
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-23 03:37:18
    ШУДАРГА ЯРЬЖ ,ЭХ ОРОНЧ ЦАРАЙЛААД ЦААНАА ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ АЖИЛДАГ АВИЛГАЛ,АВДАГ И ГИШҮҮД БОЛОН САЙД НАРЫГ ШАЛГАХ ЦАГ БОЛСОН ДОО,,АРЙ ДЭНДҮҮ БАЙГАА ШҮҮ
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-23 03:03:47
    Х.Болорчулуун гэдэг энэ товарищ худлаа шудрага царайлсан хамгийн аюултай этгээд Ямар ч мэрэгжилгүй төрсөн дүү-цагдаага "Монроссцветмет"-ийн Ерөнхий захиралаа...
    103.229.122.99
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-23 02:04:18
    эко алтан заамар хууль зерчеегуй юу сэлэм тогмид оо жду чин сайд нараа яах вэ енее арван сая доллар яасан бэ гэхдээ харуцлагагуй уул уурайг цэгцлэх нь зев шуу д...
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • зо 2019-08-23 01:20:13
    Мөнхбат архангайн,Бямбацогт 2 дутуу байнаа
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах