Оросын Архангельск муж дахь полигонд пуужингийн тийрэлтэт хөдөлгүүр дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн хүнд хөнгөн гэмтэл авсан харамсалтай үйл явдал энэ сарын 8-нд болсон.
Тэгвэл энэхүү үйл явцтай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Монгол руу цацраг идэвхт үүл орж ирээд байгаа юм биш үү, үүнийг хянаж буй газар байна уу. Жиргээний цөмийн мэргэжилтнүүд бидэндээ мэдээлэл өгөхгүй юм уу. Ядахдаа хэзээ хэдэн өдрийн турш хаана хаана гадуур явахдаа юуг анхаарах, хүүхдээ яаж хамгаалах талаар мэдээлэл хэрэгтэй байх юм” хэмээн твиттер хуудаснаа бичсэн байна.
Харин үүнд Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр “АНУ-ын Батлан хамгаалах хоёрлугаар шугамтай хамтарч хууль бус цацрагийн хөдөлгөөнийг хянах мониторуудыг Монгол улсын хилийн боомтууд дээр суулгасан. Үнэхээр хил орчимд зөвшөөрөгдөх хэмжээнээс их цацрагийн тун ажиглагдвал мэдрэх учиртай” хэмээн бичжээ.
Одоогоор албаныхан энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.

П.АНИР
Оллоо.мн