Ноолууран бүтээгдэхүүний 60 орчим хувь нь дотоодод борлогдож байна
Монголын дотоод зах зээл багтаамж багатай хэдий ч, ноолуурын салбарын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувь нь дотоод зах зээл дээр борлогдож байна.

Манай улсад ирж буй жуулчид голдуу ноолууран бүтээгдэхүүн худалдан авч байна. Ноос, ноолууран бүтээгдэхүүний гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох угаасан ноос 2018 онд 3.3 мянган тонн болж, өмнөх оноос 5.4 мянган тонн буюу 61.7 хувиар, тэмээний ноосон хөнжил 9.4 мянган метр болж 20.8 мянган метр буюу 68.8 хувиар, эсгий 112.1 мянган метр болж 2.8 мянган метр буюу 2.4 хувиар буурсан бол самнасан хонины ноос 228.5 тонн болж 66.9 тонн буюу 41.4 хувиар, самнасан ноолуур 1.2 мянган тонн болж 0.1 мянган тонн буюу 5.3 хувиар, угаасан ноолуур 1331.8 тонн болж 217.8 тонн буюу 19.6 хувиар, хонины ноосон ээрмэл 39.4 тонн болж 0.2 тонн буюу 0.4 хувиар, ноолууран ээрмэл 492.1 тонн болж 66.4 тонн буюу 15.6 хувиар, тэмээний ноосон ээрмэл 7.4 тонн болж 5.4 тонн буюу 3.7 дахин, ноосон нэхмэл 606.6 тонн болж 72.5 тонн буюу 13.6 хувиар, хивс 528.2 мянган м2 болж 30.3 мянган м2 буюу 6.1 хувиар нэмэгдсэн байна. Нэг хүнд ногдох угаасан ноосны үйлдвэрлэл 2018 онд 1.1 кг болж өмнөх оноос 1.7 кг буюу 62.4 хувиар буурсан бол 2013 оноос 0.8 кг буюу 3.3 дахин, 2009 оноос 0.6 кг буюу 2.2 дахин өссөн байна.

 Харин нэг хүнд ногдох самнасан ноолуурын үйлдвэрлэл 2018 онд 0.4 кг болж өмнөх оноос 3.3 хувиар, 2013 оноос 0.2 кг буюу 2.0 дахин өсөж, 2009 оноос 0.2 кг буюу 37.7 хувиар буурсан байна.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.