Нөөшилсөн "Сайра загас"-наас шимэгч хорхой илэрч, худалдаанаас татлаа
Баянзүрх дүүргийн иргэн “Норжин” худалдааны төвөөс  "Сайра" лаазалсан загас худалдан автал дотроос нь олон тооны үхсэн улаан өт гарч ирсэн байна.

Иймээс иргэн МХЕГ-т гомдол гаргасан байна. Гомдлын дагуу хүнсний үндэсний лавлагаа лабораторид "Сайра" загасыг шинжилэхэд паразитлогийн шинжилгээгээр cкpeбни нэртэй загасанд шимэгчилэн амьдардаг шимэгч хорхой болох нь тогтоогдсон байна.

Тиймээс МХЕГ шинжилгээний хариуг үндэслэн “Сайра” нэрийн загасыг үйлдвэрлэгч ОХУ-ын Улаан-Үүд хотын “Титан” компанид мэдэгдсэн ч тус компанийн зүгээс “Үхсэн шимэгч хорхой нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй” гэсэн хариу ирүүлжээ. Гэвч тус газраас 26 мянга 595 ширхэг лаазалсан “Сайра” нэрийн загасыг худалдаанаас татсан байна.

Учир нь МХЕГ олон улсад мөрдөгдөж байгаа САС-ын стандартаар нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнд гадны хольц байх ёсгүй гэсэн заалтыг үндэслэн үйлдвэрийн явцад гарсан технолгийн алдаа гэж үзсэн учир тус нөөшилсөн загасыг Монголд оруулж ирдэг “Сонгинохангай” ХХК-д улсын байцаагчийн акт хүргүүлэн, “Сайра” загасны худалдаалалтыг хориглож, ийнхүү сүлжээнээс татан авахуулж, 26220 "Сайра загас"-ыг ОХУ-руу буцаах шийдвэрийг гаргалаа.

Уг лаазалсан бүтээгдэхүүн  ОХУ-ын Улаан Үд хотын “Титан" ХХК-д хүргэгдэх юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-19 08:19:13
    Хүнсний найдваргүй борлуулагч бүрийн эрхийг хурааж байх нь зөв. Дайсан шүү дээ.
    112.72.13.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Hereglegch 2014-09-19 06:13:48
    Minii delguur hariutslagaa uhamsarlaach. Olon udaa uttei uym garlaa bas zarj baigaad barigdlaa
    182.160.38.199
    Мэдэгдсэн Хариулах