Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам” болон “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэлэлцлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 137 сургууль, 231 цэцэрлэг боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Цаашид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын зохион байгуулалтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах ажлын арга барилаас харилцан суралцах, дадлага эзэмшүүлэх, мэдлэг боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэхэд байгууллагын удирдах ажилтныг сэлгэн ажиллуулах хэрэгцээ шаардлага байна. Сэлгэн ажиллуулсаны үр дүнд боловсролын байгууллагын удирдлагууд хоорондоо ажлын арга барилаасаа харилцан суралцана. Байгууллагын хариуцлага, хяналтын тогтолцоо сайжирна. Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй гэж үзэж байна” хэмээн танилцуулгадаа онцолсон юм. Зөвлөлийн гишүүд төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, уг саналуудыг тусган сайжруулснаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зөвлөлийн гишүүд сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг дэмжлээ 

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам” байв. “Сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүр сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой журам боловсруулсан. Энэ журмыг батлан хэрэгжүүлсэнээр баг хамт олноороо бүтээлчээр ажиллах, сургалтын материаллаг орчны бүрдүүлэлт болон эцэг, эхийн хамтын ажиллагаа сайжирч, сурлагын амжилт, чанар дээшлэх, сурагчид эх орноороо бахархах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг ахиц дэвшил гарч сургууль, цэцэрлэгийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх ач холбогдолтой” гэж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хүүхэд багачуудад хотын соёл, иргэний зөв төлөвшил, хандлага, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой хичээл эхлэхээс өмнө юм уу завсарлагааны үеэр таван минутын “албан бус” лекц ордог байх ажлыг журамд нарийн тусгах нь зүйтэй. Энэ нь сургалтын хөтөлбөр болон хичээлийн хуваарьт нөлөөлөхгүйгээр зохион байгуулдаг байх ёстой. Урамшууллын системтэй энэ ажлыг уялдуулж, журмын тодорхой хэсэгт заалт болгож оруулах хэрэгтэй. Сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, зөв хандлага хүмүүжилтэй хотын иргэнийг бий болгох энэ ажилд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийг дэмжиж оролцоно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Журмыг хэрэгжүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин1 2020-01-15 12:17:04
    сэлгэх гэсээр байтал 6 сар болжээ.журмаа хэрэгжүүлээч ээ
    203.91.115.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-28 02:38:12
    Сэлгэн ажиллуулна гэдэг маш зөв. Он удаан жил болчихсон дөжирчихсөн хамт олон нь үг хэлж чадахаа байсан харцаараа хөдөлгөдөг хэдэн авгай нарыг захын хороололын ...
    139.5.217.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Багш нарыг ч бас сэлгэн ажиллуулах хэрэг 2019-08-25 11:28:54
    Багш нарыг ч бас сэлгэн ажиллуулах хэрэгтэй.
    103.229.120.199
    Мэдэгдсэн Хариулах
  • 84-surguuliin etseg ehiin zovlol 2019-08-24 16:37:56
    Ali ertnii ingeh baisiin.shal hudlaa ulger bno.zugeer hun huursan asuudal hondogdoj. ter 84-iin mart avgai hichneen jil tumnii mongoor terbumtan bolj bna.
    59.153.114.229
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-23 00:23:58
    сэлгэн ажиллуулах нь маш зүйтэй. зарим нь бүр даварч байна
    112.72.11.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Po 2019-08-22 15:30:25
    Tsalingaasaa ilvv orlogtoi bairand amidraad unetei mashin unaad bgzde. Yvj yvj utasnii vzvvr namiin darga deer ochood duus...
    66.181.161.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоригоо  2019-08-22 13:08:39
    Оюуны ундраа цогцолбор сургуулийн захирал Нэргүйдавааг солиочээ 15 жил боллоо ханаж цадах болоогүй юм уу дурак минь.
    66.181.180.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэцэрлэгийн эрхлэгч 2019-08-22 10:52:52
    Хууль дагаж журам гардаг, мөн олон нийтийн санал асуулга, судалгаанд суурилах нь зүйтэй юм. Бие биенээ хайрлахгүй болоод буй энэ хатуу цагт сайн бодох асуудал
    202.126.88.175
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-08-22 05:12:29
    selgen ajilluulah bish daraa daraagiin turshlagtai chadwartai humuusiig gargaj irj agaar salhi oruulah heregtei.
    202.9.43.95
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-22 05:09:40
    ажил хийсэн хүнд тэр индекс нь олддоггүй юм байна лээ.
    202.179.25.169
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-22 03:03:09
    ЗӨВӨӨ ЗӨВ АЛЬ ХЭДИЙН ИНГЭХ БАЙСИЙН.
    66.181.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-22 00:52:12
    сэлгэн ажиллуулах нь маш зүйтэй тухайлбал 84, орос 3 сургуулийн захирал нар даварч бна үүнд боловсролынхон анхаараач чадах бол уу
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах