Зөвшөөрөлгүй барилга угсралтын ажлыг зогсоов

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн А/669 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрийн “Наадамчдын зам”-ын дагуух Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн авто замын трасс, авто замын барилга байгууламжийн орц гарцыг эцэслэн шийдвэрлэх, авто замын трасст өртөж буй барилга байгууламж, иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, өмчилж буй газрыг чөлөөлөх болон бусад холбогдох асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн хүрээнд 2019 оны 8 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн газрын алба, Тээврийн цагдаа, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК төлөөлөлтэй хамт ажиллалаа.

Барилга байгууламжийн хяналт шалгалтын үеээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд, Шинээр баригдаж буй Нийслэлийн нутгийн захиргааны байрны баруун талд, Байгаль орчны сайдын 2005 оны 244 дүгээр тушаалаар “Туурайн очис” ХХК-нд Аялал жуулчлалын зориулалт бүхий ашиглах эрхтэй олгогдсон 4.0 га газартаа ”Нисэх Яармаг орчмын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний төлөвлөлтийн авто замын трассыг хааж, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан загвар зургийг дур мэдэн өөрчлөн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ аваагүй барилга угсралтын ажил эхлүүлсэн байна. Зөрчилтэй барилгыг хариуцсан талбайн инженерт мэдэгдэх хуудас өгч түр цахилгааны дэд өртөөг цахилгаанаар хангахыг зогсоож битүүмжлэв.




С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-22 01:55:30
    Усан бассейны зүүн талд өмнө нь хэсэг байшин байсныг залуусын цэцэрлэгт хүрээлэн болгоно гээд нүүлгэсэн. Тэгсэн одоо дахиад нэг компани барилга бариад эхэллээ
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Huli Durmee buyluulee !!! 2019-08-22 01:03:38
    Hot baiguulaltiinhaa Huuliig heregjuulmeer b naa ! Huulgui duremgui Uls shig aashildagaa odoonoos zogsoo ! Zorchil gargasan bol odoonoos Zasuul Arga hemjee AW !...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-08-22 00:46:55
    Хот төлөвлөлтөнд нэгдсэн бодлогогүй сонгуулийн 4 жилээр хэцүү байна бөглөрөөд таглараад
    202.9.42.90
    Мэдэгдсэн Хариулах