Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ

“Жаст”-ын Ш.Батхүү 2013 онд дампуурлаа зарлахаасаа өмнө бусдад шилжүүлсэн эд хөрөнгөө төрд өгье гэдгээ мэдүүлжээ. Түүнээс хөрөнгийг шилжүүлэн авсан хүмүүс мөнгө төлөөгүй тул худалдахад татгалзах зүйлгүй гэж хууль хяналтын байгууллагаар дамжуулан Засгийн газарт мэдэгдсэн талаар “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа мэдээлсэн.

Ингэхээр Монголын төр 190-ээд тооны, 98 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, объект, автомашин зэргийг нэр бүхий компани, хувь хүмүүсээс эргүүлэн авч худалдах ажлыг зохион байгуулах болж байгаа юм. Эдгээр хөрөнгийг худалдаж “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдлийн сангийн 40 сая ам.долларыг нөхнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өгч байсан мэдээллийн хүрээнд бол Монголын төр ингээд хохирлоо барагдуулчихаж байгаа бололтой юм.

Харин “Жаст”-ын Ш.Батхүүг мандаж явахад нь Олон Овоот, “Хадгаламж” банкаар холбогдон хамтарч ажиллаад ихээхэн хэмжээний алдагдалд орж, улмаар 54 тэрбумын авлагатай болсон Г.Алтан хатагтай үлдчихлээ. Энэхүү 54 тэрбум төгрөгийг Хадгаламж банкны эрхийг шилжүүлэн авсан Төрийн банкнаас авах ёстой гэж Г.Алтан хатагтай үзсэн. Төрийн банк зөвшөөрөөгүй. Улмаар тэд маргалдаж, шүүх дээр очсон. Шүүхийн шийдвэр Төрийн банкны талд гарсан гэх сүүлийн мэдээлэл бий. Үүгээр бол Г.Алтанд “Жаст”-ын Ш.Батхүүгийн учруулсан хохирол болох 54 тэрбум төгрөгийг төлөх хүнгүй болчихож байгаа юм.

“…Байхын зовлон” гэдэг шиг тэрээр дээрх 54 тэрбумаас гадна хэдхэн сарын өмнө дампуурсан “Капитал” банкнаас 80 тэрбум төгрөг авах ёстой. Гэлээ гээд хатагтай Г.Алтан “…Өрөө авч чадахгүй байна” гээд орилж хашгирч гүйсэн ч үгүй. Чимээ аниргүй, намбатай гэгч нь хүлээж байгаа.

Учир нь дампуурсан банкууд Г.Алтан хатагтай хоёрын өр, авлагын асуудлыг Монголбанк шийдээд байгаа бололтой байна. Магадгүй, Монголын төр дэх маш том артай гэгддэг хатагтай Г.Алтанд тус болж буй биз. Энэ бүхнийг тоочихын учир нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулна гэж бүтэн жил оволзсон уулга баяр наадмын өмнөхнөөс дарагдсан. Бас Үндэсний Аудитын газраас Монголбанкны бүтэн дөрвөн жилийн үйл ажиллагааны үр дүнд шалгалт хийгээд тайланг зохих шатны хяналтаар хянуулан баталгаажуулж холбогдох байгууллага, албан тушаалтанд маш нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлсэн байна. Тэрхүү тайланд Г.Алтан хатагтайн мөнгийг “зохицуулж” өгсөн Монголбанкны тухайд асуултын тэмдгийг, анхаарлын тэмдэгтэй хамт тавиад явуулсан бололтой.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • H 2019-08-24 00:50:32
    Altangiin ynetei bairand ynegyi amidardag khuuliin said bkhad yund sanaa zovokh bilee! Menget Utsaar yariad l shiidchikhne!
    64.119.26.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2019-08-22 18:54:26
    Zygeer l avilgachin xulgaich gej l bichne biz yun syrxii xatagtai ene ter gej orgomjildogiin
    109.88.168.40
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-08-22 14:46:16
    Altan jinxene muuxai avilgach avgai.
    66.181.185.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-22 09:06:58
    Нямдорж ахдаа найдаад чимээгүй байж байгаа байлгүй дээ. Нэг тохирсон юм байгаа биз.
    103.194.176.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-22 01:59:20
    Дампуурсан Капитал банкны " гаргасан 50.0 тэрбум төгрөгийн өрийн бичиг" МонголБанкны шахө"алт дарамтын ачаар амжилттай арилжаалагдсаныг хэлээд байна уу ?
    202.9.42.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Tor Tombogor  2019-08-22 00:56:53
    Bathuu ehleed Tord uchruulsan hohirloo baragduulah uuregtei ! Daraa ni ymar chuganzad ymar ortei yum terniigee ter shuuheeree yawj shiiduuldegiin baigaa biz ! !...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах