Өнөөдөр: “Эрдэнэс 5 толгой” ХК-ний Эв санааны нэгдэл ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ  мэдээлэл хийнэ

9:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн "Англи хэлтэй залуус" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд эхэлнэ. Хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцож, үг хэлнэ. Энэ үеэр "Англи хэлтэй залуус" хөтөлбөрт хамрагдсан 3,000 орчим залуус нэгдсэн флаш моб бүжиг хийх юм.
 

10:00 цагт Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд мөн ЗГХА Соёл, урлагийн газар, БНХАУ-ын Засгийн газрын харьяа /china.com.cn/ Хөгжмийн суваг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 26-ны хооронд Улаанбаатар хотноо “Торгоны зам” хоёр улсын уран бүтээлчдийн уулзалт, хүүхдийн тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана. Уулзалт  Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд, Монгол-Хятадын хамтарсан хүүхдийн тоглолт мөн өдрийн 13:00 цагт Монголын хүүхдийн ордны тайзнаа болно. Холбогдох утас: 99849000

11:00 цагаас Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Дарга Г.Дашзэвэг тус байгууллгын газар болон эд хөрөнгийг өөрийн дүү, хүргэн болон ойр тойроны хүмүүстэй нийлж хувьдаа завшсан болон одоо Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөнгө угаах хэмт хэрэгтэй тэмцэх газар шалгагдаж байгаа, БХТН ийн үндсэн зорилго, эрх ашгийг хамгаалах түр ажлын хэсэг Г.Дашзэвэгийг дахин хуйлгай хийхээс өмнө огцруулахаар тэмцэж байгаа бөгөөд  БХТН ийн төв байранд Г.Дашзэвэгийг огцруулах ШААРДАХ бичгэнд хариу авах юм. Энэ үеэр Г.Дашзэвэгийн хийсэн хэргийн талаар мэдээлэлийг ажлын хэсгийн зүгээс өгөх болно. Мэдээлэл авах сэтгүүлчид 11 цагаас ирж мэдээлэл авах болон утсаар холбогдоорой. Утас- 99112807; 99114696; 99152604; 99035354

12:00 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  “Эрдэнэс 5 толгой” ХК-ний Эв санааны нэгдэл ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.