Улаанбаатарт 21-23 градус дулаан

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар бороо орохгүй, дулаахан байна.   

 2019 оны 08 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо орно. Дуу цахилгаантай   Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:   Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  8 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 872  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



С.Жангар
 

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.