Дэлхийн хамгийн аз жаргалтай орныг нэрлэв
Панам улс дэлхийн хамгийн аз жаргалтай орны жагсаалтыг 86 оноотойгоор тэргүүлсэн байна. “Gallup-Healthways” байгууллагаас гар­­гасан уг жагсаалтыг Коста-Рика, Дани, Австри, Бразил, Саль­вадор, Уругвай, Швед, Канад, Гватемал улс удаалсан аж. Харин хүмүүс амьдрахад хамгийн таагүй орноор Сири 36 оноотойгоор сүүл мушгисан бөгөөд Афганистан, Гаит, Ардчилсан Конго улс , Чад, Мадагаскар, Уганда, Бенин, Хорват болон Гүржийг нэрлэжээ.

Дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөнтэй улсуудад хүн амьдрахад таагүй нь дээрх орнуудын жагсаалтаас харагдаж байгаа юм.
Хүмүүс амьдрахад таатай нөхцөлийг судлахдаа иргэдийн санхүүгийн боломж, нийгэм хамгаалал, ойрын төрөл төрөгсөдтэйгөө харилцах харилцаа, амьдралын зорилго, биеийн эрүүл мэнд зэрэг зүйлсийг хардаг байна. Монгол улсын тухайд 64 оноотойгоор жагсаалтын дунд хавьд оржээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.